Б.Пүрэвдорж: “Эрдэнэс Тавантолгой” компанийн ашгаас иргэн бүрд 580 мянган төгрөгийн ногдол ашиг олгох асуудлыг дэмжихийг шаардаж байна

2024-01-12 2488 0

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлуудтай холбогдуулан УИХ-ын гишүүд үг хэлж, үзэл бодлоо илэрхийлэв.

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж “Иргэдийн амьдрал хүнд байна. Өдрөөс өдөрт ядуурал нэмэгдэж байна. Үндэсний статистикийн хороо, Дэлхийн банкнаас 2020 онд 1 сая хүн нэн ядуу байна гэж дүгнэсэн. Гэтэл 2023 он дуусаад, 3 жил өнгөрч байхад ядуурлын статистикаа дахиж гаргасангүй. Энэ бол ядуурал улам их нэмэгдсэн гэсэн үг.

Үнийн өсөлт иргэдийн халаасан дахь мөнгийг тэр чигт нь хоосолж байна. 2022 оны хоёрдугаар сарын 1-нд 50 мянган төгрөг байсан гурил өнөөдөр 140 мянга болж өссөн. Засгийн газар энэ чиглэлээр ерөөсөө ажил хийсэнгүй. Тиймээс миний санаачилсан Эрдэнэс Тавантолгой компанийн ашгаас иргэн бүрд 580 мянган төгрөгийн ногдол ашиг олгох асуудлыг дэмжихгүй бол болохгүй байна. Үүнийг шаардаж байна” гэлээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

УИХ-ын ээлжит бус чуулган энэ сарын 07-ны өдөр чуулна

УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл өнөөдөр хуралдаж, "Ээлжит бус чуулган хуралдуулах шаардлагатай эсэ

2026-09-02

Дэлхийн нүүдэлчдийн VI наадмын Монголын багийн эхний алтан медалийг Улсын заан Д.Анар хүртлээ

Киргизстан улсын Чолпон-Ата хотын “Газпром” ордонд болж буй Дэлхийн нүүдэлчдийн VI наадмын Монгол үн

2026-09-02

Н.Учрал: Газрын тос боловсруулах үйлдвэр гацаанаас гарсан, одоо энэ эрчээ алдаж болохгүй

Ерөнхий сайд Н.Учрал Дорноговьд баригдаж буй газрын тос боловсруулах үйлдвэрт ажиллажээ. Тэрбээр "На

2026-08-10