Х.Нямбаатар: Нийслэлийн 14 байршилд халиа үүсэж, үүнээс зургаад нь хүндрэл гарч байна

2024-01-12 2115 0

Хотын дарга Х.Нямбаатар Нийслэлийн 14 байршилд халиа үүсэж, үүнээс зургаад нь хүндрэл гарч буй талаар  мэдээлсэн. Энэ өвөл голын ай сав газруудаар халиа үүсэх үзэгдэл эрт эхэлж, байнгын урсацтай булаг, хөрсний уснаас халиа тошин үүсэж байгааг албаныхан онцолж байна.

Халиа үүссэнээс болж голын далан, гүүр, дулааны шугамд гэмтэл үүсгэх эрсдэл байгаа тул халиа тошин үүссэн байршлуудад Геодези усны барилга, байгууламжийн газраас шуурхай баг байнга ажиглалт хийж байна.

Энэ талаар Хотын дарга Х.Нямбаатар “Хамгийн өндөр эрсдэл үүсгэж байгаа зургаан байршилд байнга ажиглалт хийж байгаа. Сэлбэ голд өмнөх жилүүдийн дунджаас 20 орчим сантиметр илүү халиа үүссэн. Захирагчийн ажлын алба, Геодези, усны барилга, байгууламжаас сувагчлах ажлыг зохион байгуулж байна.

Нэг, хоёрдугаар сард халианы оргил үе таардаг. Гуравдугаар сараас мөс хайлж эхэлснээр суулт өгдөг гэдгийг мэргэжилтнүүд онцолж байна.

Мөсийг хэт ихээр зөөвөл ирэх хавар хуурайшилт үүсэх магадлалтай учраас шаардлагатай тохиолдолд голын далан, гүүр эвдрэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор сувагчлах ажил хийж байна” гэв.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Согтуу жолооч автомашинтайгаа Энхтайваны гүүрнээс унажээ

Цагдаагийн байгууллагад энэ оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 06.00 цагийн орчимд ХУД-ийн 2 дугаар хо

2026-06-16

Аймаг, сумд дэнж хотойтол наадах дэлгэр их наадмын товоо зарлаж эхэллээ

Монгол түмний дархлаа, өв соёл болсон дэлгэр их наадам айсуй. Энэ жил тэгш ой нь тохиож буй аймаг, с

2026-06-16

МҮБХ: Улсын арслан Р.Пүрэвдагва, аймгийн арслан Я.Бумбаяр нарын барилдах эрхийг хасжээ  

МҮБХ-ны Ёс зүй, сахилга хариуцлагын зөвлөлийн хурал өчигдөр болж, нэр бүхий бөхчүүдийн барилдах эрхи

2026-06-11