ҮСХ-ны дарга Б.Батдаваа: Би С.Батболд гишүүнийг танихгүй, уулзаж ч байгаагүй

2024-01-10 2278 0

ҮСХ-ны дарга Б.Батдаваа гэр бүлийн хүний нүүрсний компанитай холбоотойгоор  дараах тайлбар ярилцлагыг өгчээ.

ҮСХ-ны дарга Б.Батдаваа“Нүүрсний сонсголын үеэр надтай холбоотой ташаа мэдээлэл явсан. Би ямарваа нэгэн нүүрсний компанийн хувьцаа эзэмшдэггүй. Гэр бүлийн хүн маань нүүрсний компанид ажилладаг нь үнэн. Манай эхнэрийн компанийг 1.2 сая тонн нүүрс гаалийн тээвэрлэлтгүй гаргасан байх магадлалтай гэсэн дүгнэлт нь эндүүрэл байж болзошгүй юм. 2020 оноос ковид гарсан. Нүүрс ачсан машин анх хөдөлсөн цэгээс гараад ковидын халдвар дэглэмтэй холбоотойгоор шууд хилээр гарч чадахгүй, хүлээгдэх, машин солигдох гэх мэтээр шууд гарч чадахгүй нөхцөлд байсан байна. Гэтэл шинжээчийн дүгнэлт нь машин хөдөлсөн буюу хоёрдугаар цэгээс эхэлж тооцоод дөрөвдүгээр цэг буюу шууд хилээр гарах ёстой гэсэн таамаглалыг дэвшүүлж 1.2 сая тонн нүүрс гаалийн бүрдүүлэлтгүйгэр гаргасан юм байна гэх дүгнэлтэд хүргэсэн байж болзошгүй байна. Энэ нь халдвар хамгааллын дэглэмийн үеийн машин солигдож гарах, хүлээгдэхийг тооцож үзээгүй шинжээчийн дүгнэлт байж болзошгүй байна. Одоо үүнийг шалгаж тогтоох газар нь тогтооно биз ээ” гэсэн байна.

Мөн тэрбээр УИХ-ын гишүүн С.Батболд болон Ч.Хүрэлбаатар нартай ямар холбоотой вэ гэх асуултад “С.Батболд гишүүний хувьд би энэ хүнийг танихгүй. Уулзаж байгаагүй. Маш их ташаа мэдээлэл явж байна. Нүүрсний асуудлыг хэнтэй ч хамааралгүй ажлаа хийж байгаа над шиг залуучууд руу чихэх, бурууг тохох гэсэн хандлага гарлаа. УИХ-ын гишүүн С.Батболд, Ч.Хүрэлбаатар гэх мэт маш олон хүнтэй намайг хамааралгүй байхад холбож байна. Би ямар ч холбоо харилцаа, хамааралгүй” гэж хариулжээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Г.Дамдинням: Улсын дугаарын тэгш, сондгойгоор хязгаарлан шатахуун олгоно

Аж Үйлдвэр, Эрдэс Баялгийн Яамнаас  шатахуунтай холбоотой асуудлаар хэвлэлийн хурал зохион байгуулла

2026-08-03

ОХУ шатахууны экспортын хоригоо 2027 оны нэгдүгээр сар хүртэл сунгажээ

ОХУ-ын Засгийн газар дотоодын шатахууны зах зээлийг тогтворжуулах зорилгоор бензин, дизель түлшний э

2026-07-31

Оюу толгойн төслөөс иргэддээ ноогдол ашиг хүртээх ажлын хэсэг байгуулжээ

Монголчууд Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулагдсанаас хойш ноогдол ашиг авах асуудлыг 17 ж

2026-07-24