Лууны бүтэн дүрс бүхий Ази тивийн анхны олдворыг дүрсэлсэн “Луу жил” марк нээлтээ хийлээ

2024-01-10 2360 0

Монгол маркийн 100 жилийн ойн хүрээнд XVII жарны “Хилэнт эх” хэмээх модон луу жилд зориулсан “Луу жил” сэдэвт хоёр нэрийн маркийн нээлтийн ёслол болжээ.

Тус маркт Архангай аймгийн Өндөр-Улаан сумын нутгаас олдсон лууны бүтэн дүрс бүхий Ази тивийн анхны олдвор Хос мөнгөн лууг дүрсэлсэн байна.

Маркийг бүтээхэд Түвдэнпэлжээлин хийдийн хамба лам, гэвш, соёлын гавьяат зүтгэлтэн Ж.Гончигсүрэн, зурхай судлаач, дэд профессор С.Даваабаяр, соёлын гавьяат зүтгэлтэн, археологич, түүхч, доктор, профессор Д.Эрдэнэбаатар нар мэргэжлийн зөвлөгөө өгч, холбогдох зураг, материалаар тусалжээ.

Харин маркийн зураачаар Г.Баттөр, дизайнераар Ж.Ганхуяг нар ажилласан байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Аймаг, сумд дэнж хотойтол наадах дэлгэр их наадмын товоо зарлаж эхэллээ

Монгол түмний дархлаа, өв соёл болсон дэлгэр их наадам айсуй. Энэ жил тэгш ой нь тохиож буй аймаг, с

2026-06-16

“Чамин Чука” тоглолт дээрээ 20 кг жинтэй дээлээр гоёжээ

Дуучин, СТА Э.Чулуунчимэг. “Хамгийн хөдөлмөрч”, “Хамгийн тууштай”, “Хамгийн олон удаа Монгол орноо т

2026-05-08

Сумогийн 68 дахь их аварга Асашёорюү Д.Дагвадорж “Халтар царайт”-ын Стерлитад “хэт ойртсон” гэх шалтгаанаар цагдаад бороохойдуулж байжээ

Угаас хүн гэдэг амьтан хэн нэгнийг үлгэрлэн дуурайж басхүү хэн нэгний нөмөр нөөлгөөр өсөж өндийд

2026-04-28