“Но-той ногоон”-ы хэрэгт яллагдагчаар татагдсан 27 этгээд дунд УИХ-ын гишүүн 1, нийтийн албан тушаалтан 18 байна

2024-01-10 1792 0
Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс “Ногоон автобусны” гэх тодотголтой хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж дуусан шүүхэд шилжүүлэхээр Нийслэлийн Прокурорын газрын хяналтад шилжүүлсэн байна.
Нийтийн тээврийн үйлчилгээнд зориулж 318,7 тэрбум төгрөгөөр 810 автобус худалдан авахаар зарласан тендерийн нийлүүлэгчээр шалгарсан “Тэнүүн огоо” ХХК-д тендерийн эхний санхүүжилт болох 134,561,367,100 төгрөгийг шилжүүлсэн байна. Тендерийн хүрээнд эхний ээлжинд их багтаамжийн Евро-2 маркийн 100 автобус /ногоон/, дунд багтаамжийн 50 автобус, их багтаамжийн цахилгаан автобус 55 ширхэгийг тус тус нийлүүлжээ. Үүнээс техникийн шаардлага хангасан 46,1 тэрбум төгрөгийн үнэ бүхий их багтаамжийн цахилгаан 55 автобус, дунд багтаамжийн 50 автобусыг улсын орлого болгон хүлээн авсан байна.

Тендерийн баримт бичигт заасан техникийн тодорхойлолт, шаардлагыг хангаагүй 88,4 тэрбум төгрөгийн үнэ бүхий их багтаамжийн 100 автобус /ногоон/-ны хохирлоос мөрдөн байцаалтын явцад 11,941,079,200 төгрөгийг бэлнээр нөхөн төлүүлж, хохирол нөхөн төлүүлэх нөхцөлийг ханган нийт 59 ширхэг үл хөдлөх эд хөрөнгө буюу 71,778,805,590 төгрөгийн хөрөнгийг битүүмжлэн хамгаалсан байна.

Дээрх хэрэгт нийт 27 этгээд яллагдагчаар татагдсан ба үүнд УИХ-ын гишүүн 1, нийтийн албан тушаалтан 18, гадаад улсын иргэн 4, хувийн аж ахуйн нэгжийн 4 хүн татагджээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

УИХ-ын ээлжит бус чуулган энэ сарын 07-ны өдөр чуулна

УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл өнөөдөр хуралдаж, "Ээлжит бус чуулган хуралдуулах шаардлагатай эсэ

2026-09-02

Дэлхийн нүүдэлчдийн VI наадмын Монголын багийн эхний алтан медалийг Улсын заан Д.Анар хүртлээ

Киргизстан улсын Чолпон-Ата хотын “Газпром” ордонд болж буй Дэлхийн нүүдэлчдийн VI наадмын Монгол үн

2026-09-02

Н.Учрал: Газрын тос боловсруулах үйлдвэр гацаанаас гарсан, одоо энэ эрчээ алдаж болохгүй

Ерөнхий сайд Н.Учрал Дорноговьд баригдаж буй газрын тос боловсруулах үйлдвэрт ажиллажээ. Тэрбээр "На

2026-08-10