Хотын ерөнхий менежерээр томилогдсон Ц.Төрхүү гэж хэн бэ?

2024-01-04 2001 0
Хотын ерөнхий менежер М.Баярааг яг жилийнх нь ой дээр үүрэгт ажлаас нь чөлөөлж, түүний оронд Ус сувгийн удирдах газрын дарга Ц.Төрхүүг томилсон.
Ерөнхий менежерээр томилогдсон Ц.Төрхүү гэж хэн бэ.
  • Тэрбээр 1998 онд нийслэлийн 42 дугаар сургууль,
  • 2002 онд Хөдөө Аж Ахуйн Их сургууль,
  • 2007 онд Удирдлагын академийг төгссөн.
  • Мөн Их Британийн Вермингэмийн их сургуульд мэргэжил дээшлүүлсэн. 2012-2016 онд Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын орлогч, 2016-2023 онд Ус сувгийн удирдах газрын даргаар ажиллаж байжээ.

Харин хотын ерөнхий менежер М.Баяраагийн хувьд

  • 2004-2006 онд “Эм-Си-Эс холдинг”-д төслийн зохицуулагч,
  • 2006-2007 онд Японы олон улсын Жайка байгууллагад төсөл хөтөлбөр хариуцсан мэргэжилтэн,
  • 2009-2011 онд “Эм Ти Си партнерс” ХХК-ийн гүйцэтгэх захирал,
  • 2011-2012 онд Хөгжлийн банкны төслийн санхүүжилтийн хэлтэст ахлах мэргэжилтэн,
  • 2013-2016 онд Сонгинохайрхан дүүргийн боловсролын хэлтсийн дарга,
  • 2016-2017 онд Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга,
  • 2017-2020 онд Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга,
  • 2020-2022 онд Нийслэлийн Өмчийн харилцааны газрын даргаар тус тус ажиллаж байсан бөгөөд нэг жилийн хугацаанд Улаанбаатарын ерөнхий менежерээр ажилласан юм.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Энэ удаагийн хязгаарлалт ямар нэгэн бүсчлэлгүйгээр 07:00-21:00 цагийн хооронд үйлчлэх онцлогтой

Энэ сарын 15-аас есдүгээр сарын 12 хүртэл автомашины улсын дугаарын тэгш, сондгойгоор замын хөдөлгөө

2026-08-04

Г.Дамдинням: Улсын дугаарын тэгш, сондгойгоор хязгаарлан шатахуун олгоно

Аж Үйлдвэр, Эрдэс Баялгийн Яамнаас  шатахуунтай холбоотой асуудлаар хэвлэлийн хурал зохион байгуулла

2026-08-03

ОХУ шатахууны экспортын хоригоо 2027 оны нэгдүгээр сар хүртэл сунгажээ

ОХУ-ын Засгийн газар дотоодын шатахууны зах зээлийг тогтворжуулах зорилгоор бензин, дизель түлшний э

2026-07-31