Эхний автобусууд шинэ оноос өмнө ирэх ч үйлчилгээнд гаргахгүй…

2023-12-26 2455 0

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар шинэ автобусны зарим хэсэг оноос өмнө ирэх талаар мэдээлэл өглөө.  Нийтийн тээврийн автобус нийлүүлэх тендерт БНХАУ-ын Yutong Bus Co.,Ltd шалгарсан ба Нийслэлийн засаг даргын тамгын газар болон Yutong Bus Co.,Ltd өнгөрсөн Баасан гарагт гэрээ байгуулсан.

Гэрээнд 2024 оны нэгдүгээр сарын 31 гэхэд 600 автобус нийлүүлсэн байх заалтыг тусгасан гэнэ.

Тэгвэл эхний ээлжийн автобус өчигдөр Эрээний чиглэлд гарсан байна. Оноос өмнө шинэ автобуснууд ирэх ба ирэх долоо хоногт хүлээлгэж өгөх аж. Хүлээж авах, хяналтын ажлын хэсэг гарсан байна. Автобусыг үйлчилгээнд гаргахын өмнө төлбөрийн систем суурилуулах, даатгалд хамрагдах гэх мэт дагалдах ажлууд үргэлжлэх гэнэ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Ус, цахилгааны төлбөрөө 3 сар төлөөгүй бол Зээлийн мэдээллийн санд бүртгэнэ

Ус, цахилгааны төлбөрөө гурван сараас дээш хугацаагаар төлөөгүй хэрэглэгчдийг Монголбанкны Зээлийн м

2026-06-09

Танилц: Өнөөдрөөс халуун ус тасрах байршлууд

Улаанбаатар хотод энэ зуны дулааны шугамын засварын ажлыг тавдугаар сарын 15-аас наймдугаар са

2026-06-02

“Хүүхдийн төлөө ЗА бол заавал хий” үндэсний хөдөлгөөн эхэллээ

Хүүхдийн төлөө үндэсний зөвлөл ням гарагт цахимаар хуралджээ. Энэ үеэр Хүүхдийн төлөө үндэсний зөв

2026-06-02