Н.Ганибал: Ж.Ганбаатар сайдыг огцруулах хүсэлтээ Ерөнхий сайдад тавьсан

2023-12-14 2872 0

Улсын Их Хурал дахь Ардчилсан Намын бүлэг цаг үеийн зарим асуудлаар мэдээлэл өглөө.

УИХ-ын гишүүн Н.Ганибал “Өнгөрсөн долоо хоногийн бүлгийн хурлаараа Ардчилсан Нам Ж.Ганбаатар сайдыг огцруулах асуудлыг ярьсан. Тухайн үед Ж.Ганбаатар сайд дөрөв хоногийн дотор шатахууны нийлүүлэлтийг хэвийн болгоно гэж амласан. Гэвч энэ асуудал өнөөдрийг хүртэл хэвийн болсонгүй.

Шатахууны асуудал дээр салбар хариуцсан сайдын буруу мэдээллээс болж маш их хохирлыг иргэд амссан. Намаржаанаас өвөлжөө рүүгээ шилждэг цаг үед түлшний хомсдолоос болоод өвөлжөөндөө бууж чадалгүй шуурганы улмаас хүний амь эрсэдсэн тохиолдлууд бий.

Мөн түлшний хомсдлоос болоод уул уурхайн бүтээгдэхүүний тээвэрлэлт тасалдах аюул тулгарч байна. Уг нь иргэддээ үнэнийг хэлж, зөв зохион байгуулсан бол асуудал иймдээ тулахгүй байсан. Салбарын сайдын буруу зөрүү мэдээллээс болж Засгийн газраа ч хуурсан, ард иргэдийг ч хуурсан учраас нөхцөл байдал хүндэрч байгаа. Сүүлдээ Улаанбаатар хотоос товчоогоор гарч байгаа машинуудыг шатахуунтай эсэхийг нь хянах хүртлээ ядуурсан төрийн бодлого явуулж байгаа учраас энэ хүнийг яаралтай огцруулах шаардлагыг АН-ын бүлгээс тавьж, Ерөнхий сайдад өгсөн. Цаашид хэрхэхийг мэдээллээд явна” гэв.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

“Мега” төслүүдийг гацаанаас гаргах хуулийг энэ долоо хоногт батална

УИХ-ын өнгөрсөн долоо хоногийн чуулганаар “Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай”

2026-05-04

Т.Аубакир: Уралдааны явцад 343 хүүхэд мориноос унаж, 5 нь хүнд бэртэл гэмтэл авсан 

Хаврын морин уралдаанууд эхэлж байгаатай холбогдуулан ГБХНХ-ын сайд Т.Аубакир хурдан морины уралда

2026-05-01

З.Мэндсайхан: Иргэдийн сарын 792 мянган төгрөг хүртэлх орлогод ногдуулах албан татварыг 100 хувь буцаан олгоно

Засгийн газрын ээлжит хуралдаанаар Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын

2026-04-29