Хувийн ААН-үүд байгаль орчны сорилтод жендэрийн мэдрэмжтэй хандлагыг дэмжих талаар хэлэлцлээ

2023-12-06 2882 0

Ази, Номхон далайн Уур амьсгалын үр нөлөөнд эмэгтэйчүүдийн манлайлал сэдэвт “Азийн хөгжлийн банкны Жендерийн форум-2023” өнгөрсөн сарын 21-22 өдрүүдэд боллоо.

Тус форумд Имартын Захиргаа, хүний нөөц эрхэлсэн дэд захирал Э.Халиун илтгэл тавьж, эрчим хүч, дулааны хэмнэлттэй барилга байгууламж болон хайпермаркет барьж байсан туршлагаасаа хуваалцлаа. Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэд зориулсан зам талбай, нялх хүүхэдтэй ээж нарт зориулсан өрөөгөөр хангаж өгсөн талаар танилцуулав. Түүнчлэн хүний нөөцийн бодлого нь өндөр настан, жирэмсний амралтад байгаа эмэгтэйчүүдэд уян хатан ханддаг талаар хуваалцсан байна.

Уулзалтаар ногоон эдийн засагт эмэгтэйчүүдийн гүйцэтгэж болох хувиргах үүрэг, хувийн хэвшлийнхний удирдсан уур амьсгалын эсрэг үйл ажиллагаанд оруулах онцгой хувь нэмэр зэргийг онцолсон байна.

Мөн эмэгтэйчүүдийн дунд ногоон ур чадвар, манлайллыг хөгжүүлэх нь салбар даяар тогтвортой туршлагыг хэрхэн хөгжүүлэх, хувийн аж ахуйн нэгжүүд байгаль орчны сорилтод жендэрийн мэдрэмжтэй хандлагыг хэрхэн дэмжих талаар хэлэлцжээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Согтуу жолооч автомашинтайгаа Энхтайваны гүүрнээс унажээ

Цагдаагийн байгууллагад энэ оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 06.00 цагийн орчимд ХУД-ийн 2 дугаар хо

2026-06-16

Аймаг, сумд дэнж хотойтол наадах дэлгэр их наадмын товоо зарлаж эхэллээ

Монгол түмний дархлаа, өв соёл болсон дэлгэр их наадам айсуй. Энэ жил тэгш ой нь тохиож буй аймаг, с

2026-06-16

МҮБХ: Улсын арслан Р.Пүрэвдагва, аймгийн арслан Я.Бумбаяр нарын барилдах эрхийг хасжээ  

МҮБХ-ны Ёс зүй, сахилга хариуцлагын зөвлөлийн хурал өчигдөр болж, нэр бүхий бөхчүүдийн барилдах эрхи

2026-06-11