Самар түүж явсан найман хүний нэг нь сураггүй алга болжээ

2023-11-30 3267 0

Сэлэнгэ аймаг, Ерөө суманд самар түүж явсан найман хүний нэг нь энэ сарын 9-ний 09:40 цагийн орчимд отоглосон газраасаа гарч яваад сураггүй болсон тул эрэн хайх ажиллагаанд дэмжлэг үзүүлэн ажиллах тухай хүсэлтийг Онцгой байдлын газарт ирүүлжээ.

Онцгой байдлын газарт хүсэлт гаргахаасаа өмнө тухайн иргэд өөрсдөө эрлийн ажиллагаа явуулж байжээ.

Онцгой байдлын албан хаагчид сумын иргэдтэй хамтран эрэн хайх ажиллагааг зохион байгуулахаар өчигдөр 09:00 цагаас эхлэн 30 км замыг туулан Ерөө сумын Бугант багийн Ус суваг гэдэг газарт хоноглон өнөө өглөө 09:00 цагт эрэн хайх ажиллааг эхлүүлээд байгаа аж. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

З.Мэндсайхан: Оюутолгойн ногдол ашгийг бэлнээр тараах нь буруу гэж үзэж байгаа, Сангийн сайдын хувьд

Сангийн сайд З.Мэндсайхан Оюутолгойн ногдол ашигтай холбоотой асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө

2026-11-04

Нөмрөгийн дархан цаазат газрын зэрлэг амьтдад идэш, тэжээл хүргэнэ

Нөмрөгийн дархан цаазат газарт гарсан түймрийн улмаас зэрлэг амьтдын идэш, тэжээл хомсдсонтой холбоо

2026-11-04

Иргэд ШТС-ын ойролцоох хяналтын камерын бичлэгийг шууд үзэж, дараалал байгаа эсэхийг шалгах боломжтой

Шатахууны хангамж, нийлүүлэлтийг хэвийн болгох Шуурхай штаб хуралдаж, цаг үеийн нөхцөл байдалтай хол

2026-10-19