Хятадад дэгдээд буй нянгийн гаралтай уушгины хатгаагаар 0-5 насны хүүхдүүд хүндрэх эрсдэлтэй, хүүхдэд чих үрэвсэх шинж тэмдэг илэрч байна

2023-11-30 5289 0

БНХАУ-д хүүхдүүдийн дунд хүнд хэлбэрийн уушгины хатгаа нэмэгдэж буй талаар ХӨСҮТ-ээс мэдээлэл өгсөн.

БНХАУ-ын Эрүүл мэндийн төв байгууллагаас арваннэгдүгээр сарын 13-нд Бээжин, Манжуур зэрэг хойд хэсгийн бүс нутгуудад хүүхдүүдийн дунд уушгины хатгалгаа нэмэгдэж байна гэж мэдээлжээ. Тодруулбал, микоплазмын шалтгаант уушгины хатгаа ковид, томуугийн халдварын хамт нэмэгдсэн байна. Ковидын хязгаарлалтыг цуцалснаар амьсгалын замын халдвар нэмэгдсэн гэж дүгнэсэн байна.

Микоплазмын шалтгаант хатгаа нь дэлхийн бүх улс орны хүн амын дунд бүртгэгдэж байдаг, шинэ биш гэдгийг ХӨСҮТ-ээс онцлов.  Өвчлөлийн үед амьсгалын дээд замын шинж тэмдэг илэрдэг ч хатгаа болж хүндэрдэг, насанд хүрэгчдэд хөнгөн хэлбэрээр явагддаг ч 0-5 насны хүүхэд хүндрэх эрсдэлтэй байдаг байна.

ХӨСҮТ дээр хоёр удаагийн эрсдэлийн үнэлгээ хийхэд Монгол Улс дунд зэргийн эрсдэлтэй гэсэн дүгнэлт гарч, хүн амын дунд тандалт, урьдчилан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлж байна. Өнөөдрийн байдлаар манай улсад уг нянгийн шалтгаант хатгаа бүртгэгдээгүй байна.

Ханиалгах, халуурах, хүүхдэд чих үрэвсэх шинж тэмдэг илэрвэл эрүүл мэндийн байгууллагад хандахыг зөвлөж байна. Иргэдийг цах тахлын үед сахиж байсан хувийн халдвар хамгааллын дэглэмийг мөрдөхийг уриалав. Мөн хилээр зорчихыг хязгаарлахгүй ч БНХАУ-д зорчоод ирсэн тохиолдолд 7-21 хоногийн хугацаанд өөрт ямар нэгэн шинж тэмдэг илэрч байгаа эсэхийг ажиглахыг зөвлөлөө.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Ирэх онд нийслэлийн Эрүүл мэндийн газар, Нийтийн тээврийн бодлогын газрыг татан буулгана

Төрийн чиг үүргийн давхардлыг арилгах, төсвийн зарцуулалтын үр ашгийг сайжруулж, бодит хэмнэлт үүсгэ

2025-12-01

Чингэлтэй дүүрэгт 240 хүүхдийн ортой цэцэрлэгийг ашиглалтад орууллаа

Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороонд 240 хүүхдийн ортой 108 дугаар цэцэрлэгийн барилга угсралтын ажил

2025-11-27

Метро төслийн бүтээн байгуулалтыг дагаж 150.000 ажлын байр шинээр бий болно

Улаанбаатар хотын баруунаас зүүн, зүүнээс баруун чиглэл буюу хэвтээ тэнхлэг дагуу өдөрт дунджаар 347

2025-11-27