Ногоон автобустай холбоотой асуудлаар хянан шалгах түр хороо байгуулах саналыг МАН-ын бүлгийн 12 гишүүн дэмжсэн

2023-11-27 3209 0

УИХ дахь АН-ын бүлгийн хурлаар хэлэлцсэн асуудлуудын талаар тус бүлгийн дарга О.Цогтгэрэл мэдээлэл хийлээ. Тэрээр “Авлигын шүүхтэй болох гэтэл АН-ынхан Хууль зүйн байнгын хорооны ирцийг бүрдүүлэхгүй эсэргүүцлээ гэсэн улс төр хийж байна. Тийм зүйл байхгүй.

Цар тахлын үеийн төсвийн зарцуулалтаар шинжээчтэй сонсгол явуулах ёстой гэж үзээд сонсголыг хойшлуулсан. Гэтэл УИХ-ын Тамгын газраас “Сонсголыг явуулсанд тооцсон. Тиймээс энэ асуудлаар нэг жилийн дотор дахин сонсгол явуулахгүй байх хуультай” гэсэн хариуг манай бүлэгт цаасаар ирүүлсэн. Энэ бол цар тахлын үеийн төсвийн зарцуулалтыг нуух гэсэн оролдлого.

Ногоон автобустай холбоотой асуудлаар түр хороо байгуулж хянан шалгах сонсгол явуулах санаачилга гаргасан. Үүнийг дэмжиж 25 орчим гишүүн гарын үсэг зурсан. Ингэснээр хянан шалгах сонсгол явуулах боломж бүрдэж байна. Хянан шалгах түр хороо байгуулах саналыг МАН-ын бүлгийн 12 гишүүн дэмжиж гарын үсэг зурсан.

  1. П.Анужин,
  2. Д.Батлут,
  3. Ж.Бат-Эрдэнэ,
  4. Х.Булгантуяа,
  5. Х.Ганхуяг,
  6. Ц.Даваасүрэн,
  7. Ц.Мөнхцэцэг,
  8. Г.Тэмүүлэн,
  9. Ч.Ундрам,
  10. Ж.Чинбүрэн,
  11. Б.Энх-Амгалан,
  12. Ж.Эрдэнэбат гэсэн 12 гишүүн гарын үсэг зураад байна.” гэлээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Энэ удаагийн хязгаарлалт ямар нэгэн бүсчлэлгүйгээр 07:00-21:00 цагийн хооронд үйлчлэх онцлогтой

Энэ сарын 15-аас есдүгээр сарын 12 хүртэл автомашины улсын дугаарын тэгш, сондгойгоор замын хөдөлгөө

2026-08-04

Г.Дамдинням: Улсын дугаарын тэгш, сондгойгоор хязгаарлан шатахуун олгоно

Аж Үйлдвэр, Эрдэс Баялгийн Яамнаас  шатахуунтай холбоотой асуудлаар хэвлэлийн хурал зохион байгуулла

2026-08-03

ОХУ шатахууны экспортын хоригоо 2027 оны нэгдүгээр сар хүртэл сунгажээ

ОХУ-ын Засгийн газар дотоодын шатахууны зах зээлийг тогтворжуулах зорилгоор бензин, дизель түлшний э

2026-07-31