ҮСХ: Монгол Улсын хүн ам 2033 онд дөрвөн сая, 2048 онд таван саяд хүрнэ

2023-11-23 3542 0

Монгол Улсын хүн амын тоо, хэтийн тооцоог Үндэсний Статистикийн Хорооноос гаргажээ.

Манай улсын хүн ам

  • 1962 онд 1 сая,
  • 1988 онд 2 сая,
  • 2015 онд 3 сая хүрч байв.

Хүн ам, орон сууцны 2020 оны тооллогын дүнд суурилсан хүн амын шинэчилсэн хэтийн тооцоогоор Монгол Улсын хүн ам 2033 онд дөрвөн сая, 2048 онд таван саяд хүрэх төлөвтэй байна.

Харин 2023 оны эхний 10 сарын төрөлт, нас баралтын мэдээлэлд үндэслэн тооцоолоход манай улсын хүн ам энэ сард 3.5 сая хүрэхээр байгаа юм. Өнөөдрийн байдлаар Монгол Улс 3,457,548 иргэнтэй байна.

Эргэн сануулахад, ҮСХ-ноос 2015 онд гаргасан хүн амын хэтийн тооцооллоор Монгол Улсын хүн амын тоо 2031 он гэхэд дөрвөн саяд хүрнэ хэмээн тооцоолж байв. Гэвч 2020 оны тооцооллоор 2033 он болж,  хоёр жилээр ухарчээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

ЕТГ: Ерөнхийлөгч Н.Түвшинбаярыг уучлах гэж байна гэдэг ташаа мэдээлэл

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Олимпын аварга, Хөдөлмөрийн баатар Найдангийн Түвшинбаяр, Ерөнхийлөгч У.Х

2026-08-10

“Дэлхийн адууны өдөр”-ийн уралдаанд уясан хүлэг нь түрүүлж, айрагдсан уяачдыг шагналаа

“Дэлхийн адууны өдөр”-ийг тохиолдуулан зохион байгуулсан Ерөнхийлөгчийн нэрэмжит цомын төлөөх олон у

2026-08-10

Боловсролын сайд Л.Энх-Амгалан “Pearson” компанийн удирдлагатай уулзлаа

Боловсролын сайд Л.Энх-Амгалан "Pearson" компанийн Мэргэжлийн боловсрол, ур чадварын асуудал хариуцс

2026-08-07