Хантавируст халдвар хүнээс хүнд халддаггүй

2020-03-25 1806 0

Сошиал сүлжээнд “Хүнээс хүнд дамждаг хантавируст халдварт өвчин дэгдлээ” гэх мэдээлэл түгээд байна. ЗӨСҮТ-өөс “Хантавируст халдвар нь дэлхий дахинд өргөн тархсан, мэрэгч амьтнаас хүнд халдварладаг, хүнээс хүнд халддаггүй өвчлөл бөгөөд БНХАУ, Европ болон Дунд азийн орнууд, Америкт голомтлон тархсан зоонозын халдварт өвчин” гэсэн тайлбар хийжээ.

Түүнчлэн голомтлон гардаг улс орнууд уг халдварыг хяналтдаа бүрэн оруулж байнгын тандалт хийж мэдээлдэг. Мэргэжлийн байгууллагууд ч олон улсад бүртгэгдэж буй нийгмийн эрүүл мэндэд ноцтой нөлөөлж болохуйц үйл явдал, өвчлөлийн мэдээллийг тандаж, сэргийлэх үйл ажиллагааг тогтмол хийдэг аж.

Тиймээс иргэдийг цахимаар явж буй мэдээллүүдийг цочирдож хүлээж авахгүй байх, байнгын бүртгэгддэг, хяналтад авсан өвчлөлийн албан бус мэдээллийг түгээж, нэгнийгээ түгшээхгүй байхыг анхаарууллаа.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

СОНИРХОЛТОЙ: Ихэр шар, цусан толботой өндөг аюултай юу?

Мэдэхгүй бүхэн хүний дайсан гэж нэг үг бий. Урьд нь өндөг шарж идэх үедээ цусан толботой эсвэл дав

2026-08-04

Ховд аймагт бүртгэгдсэн тарваган тахлын сэжигтэй тохиолдол батлагджээ

Ховд аймгийн Жаргалант суманд 2026 оны долоодугаар сарын 20-нд бүртгэгдсэн тарваган тахлын сэж

2026-07-24

Хүний эрүүл мэндэд хамгийн их эрсдэл учруулдаг цаг агаарын аюулт үзэгдлүүдийн нэг нь ХЭТ ХАЛУУН

Өнөөдөр буюу долоодугаар сарын 23-наас эхлэн 27-ныг хүртэл ихэнх нутгаар хална. Сүүлийн жилүүдэд

2026-07-23