Л.Гүндалайгийн эхнэр Л.Аззаяа “Ард түмний хүч нам”-аа ДЭЭД ШҮҮХЭД БҮРТГҮҮЛЛЭЭ

2023-11-21 2852 0

УИХ-ын гишүүн асан Л.Гүндалай 2021 онд Ардчилсан намын гишүүнчлэлээ сэргээж, өөрийн байгуулсан “Ард түмнээ хайрлая” намаа “эхнэртээ шилжүүлсэн”. “Ард түмнээ хайрлая” намын дарга Л.Аззаяа намынхаа нэрийг “Ард түмний хүч нам” болгон өөрчилж, Улсын дээд шүүхэд энэ өөрчлөлтөө бүртгүүлэхээр өргөдөл хүргүүлээд байсан.

Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн 2023 оны арваннэгдүгээр сарын 20-ны өдрийн хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцлээ.

1. Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнх-Оргилоос албан бичгээр ирүүлсэн Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай болон Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хууль (Шинэчилсэн найруулга)-ийн урьдчилсан төслийг хэлэлцэж, холбогдох саналыг албан бичгээр хүргүүлэхээр тогтов.

2. Иргэний хөдөлгөөний намын даргаар Ө.Баярааг, намын хаягийн мэдээлэл өөрчлөгдсөнийг тус тус бүртгүүлэхээр ирүүлсэн Ө.Баяраагийн өргөдлийг хэлэлцээд холбогдох хууль болон тус намын дүрэмд нийцсэн гэж үзэж, бүртгэхээр шийдвэрлэлээ.

3. Ард түмнээ хайрлая намын нэрийг “Ард түмний хүч нам” болгож өөрчилснийг улсын бүртгэлд бүртгүүлэхээр ирүүлсэн тус намын дарга Л.Аззаяагийн өргөдлийг хэлэлцэж холбогдох хууль болон намын дүрэмд нийцсэн тул бүртгэхээр шийдвэрлэв.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

З.Мэндсайхан: Оюутолгойн ногдол ашгийг бэлнээр тараах нь буруу гэж үзэж байгаа, Сангийн сайдын хувьд

Сангийн сайд З.Мэндсайхан Оюутолгойн ногдол ашигтай холбоотой асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө

2026-11-04

Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцно

Засгийн газрын ээлжит хуралдаан 2026 оны арваннэгдүгээр сарын 4-нд боллоо. Аудитын байгууллагаас

2026-11-04

Б.Пүрэвдагва: Би Нийслэлийн МАН-ын даргад нэр дэвшинэ

Эрх баригч МАН-ын Нийслэлийн намын хороо ирэх арваннэгдүгээр сарын 7-нд Бага хурлаа хийж, шинэ дарга

2026-10-23