Түгжрэлийн сайд асан Ж.Сүхбаатарыг яллагдагчаар татах саналыг прокурорт хүргүүлжээ

2023-11-21 3135 0

Сар тутам хийдэг мэдээллийн цагаар 2023 оны эхний 11 сард АТГ-аас хийж хэрэгжүүлсэн ажил, арга хэмжээний талаар мэдээллээ. Энэ үеэр Түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга, Монгол Улсын сайд асан, УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатарыг яллагдагчаар татах саналыг прокурорт хүргүүлсэн гэх мэдээллийг баталгаажууллаа.

Энд мэдээлснээр, Ж.Сүхбаатарыг албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал үүсгэсэн байж болзошгүй гэх үндэслэлээр шалгаж байгаа. Яллагдагчаар татах саналыг Нийслэлийн прокурорт хүргүүлсэн ч прокуророос хариу ирүүлээгүй байна. Харин Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазарыг үргэлжлүүлэн мөрдөн шалгаж байгаа ч одоогоор яллагдагчаар татаагүй гэв. Мэдээллийн дэлгэрэнгүйг хүргэж байна.

АТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах ажилтан, комиссар Н.Тэмүүлэн:

-2023 оны эхний 11 сард АТГ гэмт хэргийн талаарх 1,477 гомдол мэдээлэлд мөрдөн шалгах ажиллагаа явуулснаас 610 гомдол мэдээлэл буюу 41.3 хувьд нь хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын хэрэг нээсэн байна.

Үүнээс 773 гомдол мэдээлэл буюу 52.3 хувьд нь хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, 38 гомдол мэдээлэл буюу 2.6 хувийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт тус тус шилжүүлсэн. Нэг гомдол мэдээллийг хамтатган шалгаж, 55 гомдол мэдээллийн үлдэгдэлтэй, гомдлын шийдвэрлэлт 96.3 хувьтай байна. 

Мөрдөн шалгах ажиллагаа явуулсан хэргийн шийдвэрлэлт 50.6 хувьтай байна. Түүнчлэн 270 хэргээс 141 хэргийг шүүхээс эцэслэн шийдвэрлэлээ.

Энэ оны эхний 11 сард гэмт хэргийн улмаас учирсан 194.8 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлсэн. Үл хөдлөх хөрөнгө буюу байр, орон сууц, хөдлөх хөрөнгө буюу машин, тоног төхөөрөмж зэрэг нийт 11.2 тэрбум төгрөгийн хөрөнгийг битүүмжлэн хамгаалах арга хэмжээг авсан байна. Авлигын хэргийн улмаас алдагдсан боломж, хохирлуудыг нөхөн төлүүлэхийн тулд эдгээр хөрөнгийг битүүмжлэн хамгаалах арга хэмжээг авлаа.

АТГ нь нийгэмд нуугдсан байгаа авлигын гэмт хэргийг илрүүлэх, мөрдөн шалгах ажиллагаа явуулах, хуульд заасан арга хэмжээг авч хэрэгжүүлэх ажиллагааг явуулдаг. Харин эцсийн шийдвэрийг шүүх гаргана. АТГ-ын мөрдөгчид шүүхийн процессын шатанд оролцдоггүй. Мөрдөн байцаалтын ажиллагаа явагдаж байх үед авлигын гэмт хэргүүдийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлүүлэх чиглэлээр ажиллагаа явуулдаг. Авлигын эх үүсвэрээ нуух замаар олж авсан хөрөнгөө 22 орон сууц болгосон байсныг мөрдөн шалгах ажиллагаагаар илрүүлж, битүүмжлэн хамгаалах, захиран зарцуулах эрхийг нь хязгаарлалаа. АТГ-аас нуугдмал гэмт хэргийг илрүүлэх чиглэлээр анхаарч ажиллана” гэв.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Танилц: Ирэх дөрвөн жилд аймгуудыг удирдах Засаг ноёд

Аймгуудын Засаг дарга нарын нэрс тодорлоо. Ирэх дөрвөн жилд 21 аймгийг удирдах Засаг дарга нарыг тан

2024-11-08

УИХ-ын гишүүн асан З.Нарантуяаг Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар томилжээ

Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар УИХ-ын гишүүн асан З.Нарантуяаг томилжээ. З.Нарантуяа нь эдийн

2024-11-08

Холимог тулааны ДАШТ-ий анхны медальтан төрлөө

Узбекистан улсын нийслэл Ташкент хотод холимог тулааны залуучууд, насанд хүрэгчдийн дэлхийн аварга ш

2024-11-08