Хамба Д.Жавзандоржийг ширээнээ залах хүндэтгэлийн ажиллагаа энэ сарын 18-нд болно

2023-11-15 2441 0
Монголын бурхан шашинтны төв Гандантэгчинлэн хийдийн тэргүүн их Хамба номун хан, Соёлын гавьяат зүтгэлтэн, гавж Д.Чойжамцын үүрэгт албанаасаа чөлөөлөгдөх хүсэлтийг ёсоор болгож, түүний санал болгосноор Лхаарамба Д.Жавзандоржийг хамбаар томилсон.
Шинэ хамбын албаа хүлээн авах ёслолын ажиллагаа буюу ширээнээ залах хүндэтгэлийн ажиллагаа өвлийн тэргүүн сарын шинийн 5-ны өдөр буюу энэ сарын 18-ны өдөр товлогджээ.

“Монгол багш” гэж олноо хүндлэгдсэн Д.Жавзандорж нь Сүхбаатар аймагт төрсөн бөгөөд 1991 оноос Эрдэнэ-Мандал хийдэд, 1993 оноос Дашчойлин хийдэд шавилан сууж байгаад 1995 оноос Гандантэгчинлэн хийдийн дэргэдэх Дашчойнпэллин дацанд буддын гүн ухаанд суралцаж эхэлжээ.

Тэрбээр 1998 оноос Энэтхэг улсын Гомон дацанд буддын гүн ухааны шаталсан сургуулиудад тасралтгүй суралцаж, 2017 онд шарын шашны гүн ухааны дээд зэрэг болох Лхаарамба цолыг нэгдүгээр байраар хамгаалжээ. Энэ нь Монгол Улсад ардчиллаас хойш анх удаа монгол хүн Лхаарамба цолыг хүртсэн түүхэн үйл явдлаар тэмдэглэгджээ.

Д.Жавзандорж 2019 онд Монголдоо эргэн ирж түмэн олны тусын тулд буян номын үйл явуулсаар байна. Одоо Гандантэгчинлэн хийдийн дэргэдэх Шашны дээд сургуульд давхар багшилж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Энэ жилийн баяр наадмаар 1024 бөх улсын наадамд зодоглоно

Баяр наадам зохион байгуулах үндэсний хорооны дарга, Шадар сайд Н.Номтойбаяр энэ жилийн баяр наа

2026-07-01

Ц.Магалжав: Бөхийн барилдааны нэг, хоёрын давааг долдугаар сарын 10-нд зохион байгуулна

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны дарга, Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр /2026.

2026-06-30

Эрчим хүчний салбарынхан ажил хаялтаа 48 цагаар түр хойшлуулжээ

Эрчим хүчний салбарынхан өнөөдөр буюу энэ сарын 30-аас улс орон даяар ажил хаялт зарлахаа мэдэгдээ

2026-06-30