Гэтэлгэгч Дарь эх, Ханд дагинын аялгуу эгшиг дуун тахил өргөнө

2023-11-03 3198 0

Буддын өв соёл болох бурхны тарни номыг ая дан, хөгжмийн эгшигт найруулан бүтээл туурвилаа хийж байгаа Монголын Буддист эмэгтэйчүүдийн Буман Ханд холбооны тэргүүн, Монгол төдийгүй дэлхийн олон оронд эх орноо төлөөлж тарни номын дуун эгшиг өргөсөөр ирсэн аялгуут тарнийг түгээн дэлгэрүүлэгч Ч.Гүнзээ “Аялгуут уншлага” хандивын тоглолтоо энэ сарын 25-ны өдрийн 14 цагаас Монголын үйлдвэрчний эвлэлийн соёлын төв өргөөнд зохион байгуулах гэж байна.

Тоглолтод Гэтэлгэгч дарь эх, Ханд Дагинасын тарнийн шим утга бүхнийг хураасан гайхамшигт ая данг эгшиглүүлэх бөгөөд Монгол Улсын гавьяат жүжигчин, уртын дуучин Г.Хонгорзул, поп дива, дуучин Ж.Алтанцэцэг, ятгачин Ч.Мөнх-Эрдэнэ нар оролцоно.

Тоглолтын орлого Буддист эмэгтэйчүүдийн хуран чуулах “Буман ханд” хийдийн бүтээн байгуулалтад зориулагдах юм. Сүм хийд байгуулалцсан Та бүхний буяны үр үеийн үед тариа будаа мэт арвижин дэлгэрэх хувь ерөөлтэй билээ.

Харилцах утас: 99172053; 86799898; 99087125

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Эх орончдын өдрийн барилдаанд Б.Зоригтбаатар түрүүлэв

Монгол Улсад улс төрийн ууган хүчин Монгол Ардын Нам үүсэн байгуулагдсаны түүхт 105 жил, Үндэсний

2026-03-02

Засгийн газраас Р.Чойномын мэндэлсний 90 жилийн ойг тэмдэглэх шийдвэр гаргажээ

Монгол улсын Засгийн газрын хуралдаанаас Монгол Улсын төрийн шагналт, яруу найрагч Ренчиний Чойномын

2026-02-06

“Төмөр хүн” Тамаваши Ичиро Б.Мөнх-Оргил “Геннисийн дээд амжилт”-ын батламж гардлаа

Японы мэргэжлийн сүмо бөхийн хамгийн ахмад бөх болох Тамаваши Ичиро Б.Мөнх-Оргил энэ сарын барилда

2026-01-27