“Tsingtao” үйлдвэрийн соёолж хадгалах сав руу шээсэн иргэнийг баривчилжээ

2023-11-03 3352 0

Өнгөрсөн сард Хятадын хамгийн алдартай шар айраг болох “Tsingtao” үйлдвэрийн соёолж хадгалах сав руу шээж байгаа бичлэг нийгмийн сүлжээгээр цацагдсан. Цагдаа нар дээрх хэрэг явдал “Tsingtao Brewery” компанийн Шаньдун мужийн Пиндү хот дахь салбарт болсныг олж тогтоон Куи овогт ажилчныг баривчлан саатуулжээ.

Куи овогт үйлдвэрт соёолж тээвэрлэж авчирсан ачааны машины жолоочтой маргалдсаны улмаас түүхий эд хадгалах сав руу шээсэн гэж мэдүүлжээ.

Харин үйлдвэрийн зүгээс соёолж хадгалах сав тухайн үед хоосон байсан, мөн дээрх хэргийг өдүүлсэн хүн  “Tsingtao”-ийн үндсэн ажилтан бус туслан гүйцэтггэгч компанид харьяалагддаг. Цаашид ийм зөрчлөөс урьдчилан сэргийлэхийн тулд чанарын хяналтыг чангатгах, ажилчдын зан төлөвт тавих хяналтыг эрчимжүүлэх хэд хэдэн арга хэмжээ авсан. Хэрэг явдалд өртсөн байж болзошгүй бүх соёолжыг битүүмжилж, үйлдвэрлэлийн процессоос хассан хэмээх тайлбарыг гаргасан байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Боловсролын сайд Л.Энх-Амгалан “Pearson” компанийн удирдлагатай уулзлаа

Боловсролын сайд Л.Энх-Амгалан "Pearson" компанийн Мэргэжлийн боловсрол, ур чадварын асуудал хариуцс

2026-08-07

Долоодугаар сард 709.503 зөрчил бүртгэгджээ

Зөрчлийн бүртгэл мэдээллийн нэгдсэн санд улсын хэмжээнд 2026 оны эхний 7 сарын байдлаар нийт 5

2026-08-07

Э.Бат-Амгалан: Тухайн барилгынхаа 50-аас  дээш хувийг барьсан тохиолдолд иргэдээс захиалга авдаг болгоно

Орон сууцны хохирогчдын асуудлыг шалгах ажлын хэсгийн хуралдаан өнөөдөр боллоо. Барилга хот байгу

2026-08-06