Нийслэлийн харьяа байгууллагуудын чиг үүргийн давхардалд шинжилгээ хийнэ

2023-10-22 3879 0

Нийслэлийн Засаг даргын 2023 оны аравдугаар сарын 18-ны А/1218 захирамжаар нийслэлийн нутгийн захиргааны болон харьяа байгууллагуудын бүтэц, зохион байгуулалт, чиг үүргийн хуваарилалтыг оновчтой болгох, ажлын уялдаа холбоог хангах, бүтээмжийг дээшлүүлэх, төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах зорилгоор нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын үйл ажиллагаанд ажлын байрны шинжилгээ хийх үүрэг бүхий Ажлын хэсгийг байгуулсан байна.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар албан тушаалдаа томилогдсон даруйдаа нийслэлийн иргэд болон НИТХ-д хандаж “Улаанбаатар хотын удирдлага, зохион байгуулалт, чиг үүргийн хуваарилалтыг оновчтой болгох замаар төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулан, үрэлгэн, данхар бүтцийг багасгаж, үйл ажиллагааны ил тод байдлыг ханган, нийслэлийн төрийн байгууллагын бүтээмж, үр ашигтай байдлыг нэмэгдүүлэх бодлого баримтална. Өөрөөр хэлбэл, нийслэлийн сэргэлт, тогтвортой хөгжлийг оновчтой засаглалын шинэчлэлийн бодлогод тулгуурлан эхлүүлнэ” хэмээсэн юм.

Мөн тэрээр төрийн үйлчилгээний цахимжуулалтыг эрчимжүүлж, ил тод байдлыг ханган, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлж, хууль тогтоомжийн хэрэгжилтийг ханган, иргэдийн төлөө зөв сэтгэлээр ажиллах хүний нөөцийг бүрдүүлэхэд чиглэсэн хууль, эрх зүйн орчныг бүрдүүлнэ гэдгээ онцолсон билээ. Энэ хүрээнд дээрх Ажлын хэсэг НЗДТГ, УБЗАА, есөн дүүргийн ЗДТГ болон нийслэлийн харьяа байгууллагуудын чиг үүргийн давхардлыг арилгахаар ажлын байрны шинжилгээ хийж, нэгдсэн дүнг ирэх арваннэгдүгээр сард Хотын даргад танилцуулах юм.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Иргэд ШТС-ын ойролцоох хяналтын камерын бичлэгийг шууд үзэж, дараалал байгаа эсэхийг шалгах боломжтой

Шатахууны хангамж, нийлүүлэлтийг хэвийн болгох Шуурхай штаб хуралдаж, цаг үеийн нөхцөл байдалтай хол

2026-10-19

Ирэх онд Эмээлтийн постыг Аргалант руу шилжүүлнэ

Багахангай-Хөшигийн хөндий–Эмээлт чиглэлийн 127 км төмөр зам барьсантай холбогдуулан хуучин Эмээ

2026-10-19

ЕТГ: Ерөнхийлөгч Н.Түвшинбаярыг уучлах гэж байна гэдэг ташаа мэдээлэл

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Олимпын аварга, Хөдөлмөрийн баатар Найдангийн Түвшинбаяр, Ерөнхийлөгч У.Х

2026-08-10