О.Хангай Замын-Үүд дэх гаалийн газрын 100 жилийн ойн барилдаанд түрүүллээ

2023-10-16 4273 0

Замын-Үүд дэх гаалийн газар үүсэн байгуулагдсаны 100 жилийн ойн баярт зориулсан хүчит бөхийн барилдаан Дорноговь аймгийн Замын-Үүд хотын “Соёл, спортын ордон”-д болов. Уг барилдаанд даян аварга Н.Батсуурь, аварга О.Хангай, гарди Ц.Бямба-Отгон, заан Б.Бат-Өлзий тэргүүтэй улс, аймаг, сумын алдар цолтой 64 бөх зодоглосноос Говь-Алтай аймгийн Жаргалан сумын харьяат  Монгол Улсын аварга О.Хангай зургаа даван түрүүллээ.

Тэрбээр нэгийн даваанд Дорноговь аймгийн Замын-Үүд сумын харьяат залуу бөх У.Мөнхтулгыг давж, М.Баяржавхлан, аймгийн заан Х.Бөхбаяр, улсын начин Э.Сумъяабат, Б.Түмэндэмбэрэл, улсын харцага Н.Золбоо нарыг өвдөг шороодуулсан юм. Шөвгийн дөрвөн бөхөд Улсын аварга О.Хангай, Улсын харцага Н.Золбоо, Улсын начин Б.Түмэндэмбэрэл, Улсын заан Б.Бат-Өлзий нар үлдсэн байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Монгол эмэгтэйчүүдийн дунд “Мишээл” гэх нэр хамгийн түгээмэл байна

Монгол эмэгтэйчүүдийн талаарх сонирхолтой статистик мэдээллээс хүргэе. Монгол эмэгтэйчүүдийн

2026-03-06

Эх орончдын өдрийн барилдаанд Б.Зоригтбаатар түрүүлэв

Монгол Улсад улс төрийн ууган хүчин Монгол Ардын Нам үүсэн байгуулагдсаны түүхт 105 жил, Үндэсний

2026-03-02

Засгийн газраас Р.Чойномын мэндэлсний 90 жилийн ойг тэмдэглэх шийдвэр гаргажээ

Монгол улсын Засгийн газрын хуралдаанаас Монгол Улсын төрийн шагналт, яруу найрагч Ренчиний Чойномын

2026-02-06