С.Жамбалжамц олимпын эрх авсан Монголын анхны дугуйчин боллоо

2023-10-17 4214 0

Францын нийслэл Парис хотод болох зуны олимпын наадамд Монголын дугуйчин, Азийн АШТ-ий элит ангиллын мөнгө, хүрэл медальт, “Ханжоу-2022” Азийн зуны спортын наадмын хүрэл медальт Сайнбаярын Жамбалжамц уралдахаар боллоо. Түүний олимпын эрх өнөөдөр албажих юм.

Олон улсын дугуйн холбооноос “Парис-2024” зуны олимпын наадмын эрхийн оноо олгох тэмцээнүүдийг 2022 оны аравдугаар сарын 19-нөөс 2023 оны аравдугаар сарын 17-ны хооронд зохион байгуулж, дүнгээ гаргасан байна.

Олимпын эрхийн оноо олгох тэмцээн дуусгавар болсон тул манай улсын дугуйчин С.Жамбалжамц 1367 оноотойгоор 29 дүгээр байрт жагссан үзүүлэлтээр “Парис-2024” олимпын засмал замд уралдах шилдэг 95 дугуйчны нэг болжээ.

С.Жамбалжамц Ази тивийн чансааны хоёрдугаар байрт бичигдэж байгаа бөгөөд олимпын наадамд эрх авч хурд хүчээ сойх Монголын анхны дугуйчин болж байна. Үүнээс өмнө Монголын дугуйчид “Токио-1964”, “Москва-1980”, “Барселон-1992”, “Атланта-1996” олимпын наадмуудад хүсэлт болон цагаан хуудсаар оролцож байсан юм. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

“Төмөр хүн” Тамаваши Ичиро Б.Мөнх-Оргил “Геннисийн дээд амжилт”-ын батламж гардлаа

Японы мэргэжлийн сүмо бөхийн хамгийн ахмад бөх болох Тамаваши Ичиро Б.Мөнх-Оргил энэ сарын барилда

2026-01-27

Н.Өсөхбаяр допингийн давж заалдах комисст хандан өргөдөл гаргажээ

Үндэсний их баяр наадмаар найм даван үзүүрлэсэн Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат Н.Өсөхбаяраас

2026-01-19

Хөлбөмбөгийн ДАШТ-ий шагналын санг 727  сая ам.доллароор баталжээ

Олон улсын хөлбөмбөгийн холбооны зөвлөл 2026 оны дэлхийн аваргын тэмцээний  шагналын санг 727  с

2025-12-24