Б.Энхбаяр: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох үйлдлийг гэмт хэрэгт тооцно

2023-10-09 3078 0

УИХ дахь МАН-ын бүлэг мэдээлэл хийлээ. Энэ үеэр ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр Ерөнхий сайдын зүгээс бага насны хүүхдийн хүчирхийллийн эсрэг ялын бодлогыг чангатгах багц хуулийн төслийг яаралтай боловсруулж, УИХ-д энэ долоо хоногт өргөн барих үүрэг өгсөн.

Үүний дагуу Эрүүгийн хуулийн өөрчлөлтийн болон Гэр бүлийн тухай хуулийг шинэчилсэн найруулга хэлбэрээр өргөн барих, Гэр бүлийн шүүх байгуулахтай холбоотойгоор Шүүх байгуулах тухай зэрэг дөрвөн багц асуудлын хүрээнд холбогдох хууль тогтоомжийн төслийг боловсруулсан.

  • Нэгдүгээрт, Эрүүгийн хуульд 1984 оноос хойш өөрчлөгдөөгүй байсан нэг ойлголт бол бага насны хүүхдийн нас 14 гэж тогтоосон байгаа. Иймд бага насны хүүхэд гэдэг ойлголт буюу 14 насыг 16 болгож нэмэгдүүлэхээр хуулийн төсөлд орууллаа. Ингэснээр Эрүүгийн хуульд байгаа 10 гаруй гэмт хэргийн буюу 14-16 насны хүүхдийн эсрэг үйлдэгдэж байгаа бүх гэмт хэргийн ялын бодлого чангарч байгаа. Тухайлбал, 14-16 насны хүүхдийг хүчиндэх гэмт хэрэгт одоогийн Эрүүгийн хуулиар 5-12 жилийн ял оноож байгааг, 12-оос дээш жил эсхүл бүх насаар хорих ял оноодог болох гэх мэтээр чангарна гэсэн үг.
  • Хоёрдугаарт, одоогоор согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох үйлдлийг зөрчил гэж үзэж байгаа. Цаашид согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож байгаа аливаа үйлдлийг гэмт хэрэгт тооцно. Өөрөөр хэлбэл, энэ зөрчил биш гэмт хэрэг болно гэсэн үг. Ямар хэмжээгээр согтууруулах ундаа хэрэглэснээс үл хамаарч, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон л бол гэмт хэрэгтэн болно.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

3х3 сагсан бөмбөгийн ДАШТ-ий мөнгөн медальт тамирчдад 500 сая төгрөг олгоно

Ерөнхий сайд Г.Занданшатар, Соёл, спорт, аялал, жуулчлал, залуучуудын сайд Ч.Ундрам нар Улаанбаата

2025-07-02

ДАШТ-ий мөнгөн медальт “сагсчин охид”-ыг гавьяат тамирчин цол тэмдгээр шагнахаар болжээ

Монгол Улсад анх удаа сагсан бөмбөгийн 3x3 төрлийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэ

2025-07-01

Наадмын нээлтийн арга хэмжээг 21 аймгийн иргэд төв талбай дээрээ шууд үзнэ

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны ээлжит хуралдаан боллоо. Хуралдаанаар Тулгар төр

2025-07-01