“37-р Точка” киноны төгсгөлийн ангийн нээлтийг ирэх сарын 06-нд онлайнаар хийнэ

2020-03-24 2935 0

“Фантастик продакш”-ны бүтээл “37-р Точка” олон ангит кино төгсгөлийн ангийн албан ёсны онлайн нээлтээ дөрөвдүгээр сарын 6-ны өдөр хийхээр болжээ.

“37-р Точка” киноны төгсгөлийн ангийг бүрэн хэмжээний уран сайхны кино хэлбэрээр бүтээсэн бөгөөд албан ёсны нээлтийг халдварын тархалтыг буурсны дараа буюу намар кинотеатрт хийхээр төлөвлөж байсан ч үзэгчдийн хүлээлт болон хорио цээрийн дэглэмийг тооцон үзэж онлайн нээлтийг анх удаа туршиж үзэж байгаа гэдгийг тус продакшныхан хэлсэн юм.

Онлайн нээлт хийсэн эхний гурван өдөр SkyGO-ийн хэрэглэгчид хямдралтай үнээр үзэх боломжтой бөгөөд дөрөвдүгээр сарын 10-аас хойш SkyGO болон Skymedia-гаар үндсэн үнээр нь үзэх юм байна. 

Нэг кодоор тухайн захиалсан хоногтоо буюу 24 цагийн хугацаанд үзэх бөгөөд хоёр өөр төрлийн төхөөрөмжөөр үзэх боломж нээлттэй байх аж.

Шинэ коронавирусийн халдвартай холбоотойгоор Улсын Онцгой комиссоос гаргасан өндөржүүлсэн бэлэн байдлын хэсэгчилсэн зэрэгт шилжүүлсэн өдрийг дөрөвдүгээр сарын 30-ыг хүртэл сунгасан билээ.

Үүнтэй холбоотойгоор, мөн үзэгч фенүүдийнхээ хүсэлтээр онлайнаар үзэх боломжийг ийн бүрдүүлжээ.

“37-р ТОЧКА” киноны төгсгөлийн ангийг үзэхийн тулд www.37tochka.mn вебсайтаас тасалбар захиалж, захиалгын кодоо SkyGO-р орж баталгаажуулснаар хаанаас ч үзэх боломжтой болох юм байна. Мөн shoppy.mn онлайн дэлгүүрээс худалдан авах боломжтой аж. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Жүжигчин Химаншү Сони 300 хүнээс шалгаран бурхан багшийн дүрийг бүтээжээ

МҮОНТ-ээр гарч,  үзэгчдийг байлдан дагуулсан “Бурхан багш” олон ангит уран сайхны кино анх 2013

2025-11-07

Кино урлагийн 90 жилийн ойн босгон дээр 13 гавьяат төрлөө

Монголын кино урлагийн 90 жилийн түүхт ой энэ жил тохиож, уг ойг тэмдэглэн Монгол Улсын Ерөнхийлөгч

2025-10-29

МУГЖ Сосорбарамын хүү Майдарравжаа “Монгол хаан” жүжгийн гол дүрд тоглож байна

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч, Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн, яруу

2025-10-27