С.Жавхлан: Урлагт арын хаалга байдаггүй, идэр насны минь сүүлийн тоглолт болох гэж байна

2023-09-25 1392 0

Монгол Улсын гавьяат жүжигчин, дуучин Самандын Жавхлан энэ сарын 30-ны өдөр Төв цэнгэлдэх хүрээлэнд хийх гэж буй “Дулаахан намар” тоглолтынхоо талаар мэдээлэл өглөө. 

Тэрбээр “Уран бүтээлээ хийгээд 23 жилийн нүүрийг үзэж байна. Урлагт арын хаалга байдаггүй. Тиймээс би хүссэн хүсээгүй мартагдана. Бид байр суурин дээрээ зууралдах биш залуу үеэ дэмждэг байх хэрэгтэй. Идэр насны минь сүүлийн тоглолт болох гэж байна.

Монголчууд намар даарах сайн гэдэг. Гэхдээ дээлтэй монголчууд үеийн үедээ даарч үзээгүй ард түмэн. Тиймээс тоглолт үзэхдээ бүх ахан дүүсээ дээлтэй ирэхийг уриалж байна. Хамаг монголчууд маань манай тоглолтод цугларна. Тэгэхээр тоглолт үзэх хүн бүрийг үндэсний дээлээрээ гоёхыг дахин дахин уриалж байна. 

21 аймгийнхан үндэсний хувцастай зургаараа давалгаалж, хамгийн их хандалт авсан аймагт очиж, дараагийн тоглолтоо зохион байгуулна.

Увсынхан ирж болохгүй гэсэн юм байхгүй. Тухайн үеийн асуудал тэр үедээ л үлдсэн. Халуун дулаан сэтгэлтэй Монгол хүн бүрд нээлттэй. Хүмүүс “Жавхлангийн тоглолтыг үзэхээр л юм үзсэн юм шиг болдог” гэж ярьдаг. Энэ нь хийж байгаа зүйлээ сэтгэл гаргаж хийдэгтэй минь, мөн тоглолтынхоо хөтөлбөрийг зөв боловсруулдагт байгаа юм. Бид маш их хичээж, сайхан тоглолт зохион байгуулна. 

Тоглолтод бүх үеийн нийтийн дуучдын төлөөллүүдээс гадна гавьяат жүжигчин Т.Баясгалан оролцоно. Тоглолтод оролцох дуучид эцэслэн шийдэгдээгүй байгаа. Албан ёсны үйл ажиллагаа 15.00 цагаас эхэлнэ” гэлээ. 

Тоглолт зохион байгуулах комиссоос өгч байгаа мэдээллээр, ахмадуудад зориулж 2000 халаагууртай тусгай суудал болон тусгай хэрэгцээт үзэгчдэдээ зориулсан хэсгийг гаргаж байгаа аж.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Үндэсний их баяр наадмын өсвөрийн сурын харвааны шилдгүүд тодорлоо

Энэ сарын 5-ны өдөр эхэлсэн Үндэсний их баяр наадмын өсвөрийн сурын харваа өндөрлөж, шилдэг мэрг

2026-07-08

Наадмын нээлт, хаалтыг нийслэл, 21 аймаг, 9 дүүргийн төв талбай дээр LED дэлгэцээр шууд дамжуулна

Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр Үндэсний их баяр наадмын бэлтгэл ажилтай биечлэн танилцаж, зохи

2026-07-07

Монгол Улсын 21 дэх аварга Г.Эрхэмбаярт Гавьяат тамирчин цол хүртээнэ

Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч салбартаа олон жил үр бүтээлтэй ажилл

2026-07-03