Мандал сумын орлогч дарга Л.Мөнхбатад таван жилийн хорих ял оноожээ

2023-09-22 834 0

Сэлэнгэ аймгийн Мандал сумын орлогч дарга Л.Мөнхбат Чежү аралд ажлын айлчлал хийж байх үедээ бэлгийн хүчирхийллийн хэрэгт сэжигтнээр татагдсан болохыг Өмнөд Солонгосын “KBS” телевиз зургадугаар сард анх мэдээлж байсан билээ.

Улмаар өнгөрсөн наймдугаар сарын 26-ны өдөр Чежү хотын эрүүгийн хэргийн анхан шатны хоёрдугаар хэлтсийн шүүх хурал болж, Л.Мөнхбат бүх хэргээ хүлээн зөвшөөрсөн байдаг. Ийн Чежү хотын эрүүгийн хэргийн анхан шатны хоёрдугаар хэлтсийн шүүхээс Л.Мөнхбатад холбогдох шүүх хурлыг есдүгээр сард үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн юм. 

Тэгвэл Мандал сумын орлогч дарга Л.Мөнхбатад холбогдох хэргийн шүүх хурал болж, түүнд таван жилийн хорих ял оноожээ. Түүнчлэн түүнийг бэлгийн хүчирхийллийн эсрэг сургалтад хамруулах шийдвэр гаргажээ. 

Эргэн сануулахад, хохирогч 20 гаруй насны эмэгтэй бөгөөд Монгол Улсын иргэн юм. Тухайн үед Чежү аралд дахь ажлын айлчлалын орчуулагчаар ажиллаж байжээ. Монголын язгуур урлагийн тоглолт, үзүүлбэрийн хамт зочилсон албаныхныг тус арлын удирдлагууд хүндэтгэлтэй хүлээн авч уулзсан байна. Тэд үйл ажиллагаа дуусаад буудалд амрахдаа архидан согтуурч, улмаар дээрх хэрэг гарчээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Согтуу жолооч автомашинтайгаа Энхтайваны гүүрнээс унажээ

Цагдаагийн байгууллагад энэ оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 06.00 цагийн орчимд ХУД-ийн 2 дугаар хо

2026-06-16

Аймаг, сумд дэнж хотойтол наадах дэлгэр их наадмын товоо зарлаж эхэллээ

Монгол түмний дархлаа, өв соёл болсон дэлгэр их наадам айсуй. Энэ жил тэгш ой нь тохиож буй аймаг, с

2026-06-16

МҮБХ: Улсын арслан Р.Пүрэвдагва, аймгийн арслан Я.Бумбаяр нарын барилдах эрхийг хасжээ  

МҮБХ-ны Ёс зүй, сахилга хариуцлагын зөвлөлийн хурал өчигдөр болж, нэр бүхий бөхчүүдийн барилдах эрхи

2026-06-11