“Зай барь!”, “Тусгаарлалт” санамжуудыг байршуулж байна

2020-03-24 2780 0

Коронавирусийн халдварын тархалтаас сэргийлэхийн тулд бусадтай багадаа нэг метрийн зайнаас харьцахыг зөвлөж байсан бол одоо хоёр метр болон түүнээс хол зайнаас харилцахыг ДЭМБ-аас зөвлөж байна. Мөн хоёроос дээж хүн байвал хүний бөөгнөрөл гэж тооцох тул зайнаас харилцах зөвлөмжийг Эрүүл мэндийн яамнаас өгсөөр байгаа. 

Манай орны нөхцөлд бэлэн мөнгөний машин, супермаркетийн кассанд зай барих зөвлөмж зөрчигдөх магадлал хамгийн өндөр. Тиймээс Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас санаачилга гарган зарим АТМ-д дугаарлах талбайд 1 метрийн зайтай “Зай барь!” тэмдэглэгээг шалан дээр нааж байна. Банкуудад ч энэ тэмдэглэгээг байршуулах, АТМ машины ариутгал халдваргүйтгэлийг хийх зөвлөмж хүргүүлжээ. “Зай барь!” тэмдэглэгээг томоохон супермаркетууд  ч тавьж эхэлжээ.

Түүнчлэн 14 хоногийн тусгаарлалтад байгаа иргэд, нүүрс тээврийн машины хаалган дээр “14 хоног тусгаарлалт” санамжийг, жолоочийн кабинд коронавируст халдвараас хэрхэн сэргийлэх тухай зөвлөмжийг орос, монгол, англи хэлээр бичин байршуулж байгаа аж.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Морьт харвааны морьдыг хулгайлсан хэргийг шүүхэд шилжүүлжээ

Хан-Уул дүүргийн Цагдаагийн газраас Монголын үндэсний морьт харвааны тамирчдын 18 агтыг хулгайлсан х

2026-04-14

Эмч, ажилчдын цалингийн нэмэгдлийг нэмэгдсэн суурь цалингаас нь тооцож олгоно

Ерөнхий сайд Н.Учрал Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвд ажиллаж, салбарын ажилтан, албан хаагчид

2026-04-14

МҮБХ-ы АНУ дахь салбар холбоог улсын начин Л.Нямсүрэн тэргүүлнэ

Монголын Үндэсний Бөхийн холбооны салбар холбоо байгуулах анхдугаар хурал 2026 оны 4 дүгээр сарын

2026-04-10