Энэтхэгийн “Портис эскорт” эмнэлэгтэй зөвхөн Монгол хүүхдүүдэд зориулсан даатгалын тусгай гэрээг байгуулжээ

2023-09-18 3473 0

Хавдрын эмийн компани болох “Цэнтрал Медикс” нь 2016 оноос хойш Энэтхэг улсын тэргүүлэх зэргийн “Портис эскорт” эмнэлэгтэй хамтран ажиллаж байгаа бөгөөд зургаан жилийн хугацаанд  70 гаруй монгол иргэнийг эмчилж эрүүл амьдрал, аз жаргалыг бэлэглэжээ.

“Портис эскорт” эмнэлэг Монголын 50 гаруй хүүхдэд хагалгаа, эмчилгээг амжилттай хийж гүйцэтгэжээ. Тус компани “Портис эскорт” эмнэлэгтэй зөвхөн Монгол хүүхдүүдэд зориулсан даатгалын тусгай гэрээг байгуулсан ба уг даатгал нь эмчлүүлэгчийн эдгэрэлт удаашралтай, багцны өдөртөө багтаагүй тохиолдолд 3 сарын турш ор хоног болон эмчийн үзлэгийн төлбөр төлдөггүй байх гэрээ юм.

2022 оноос эхлэн тус компани “Портис эскорт” эмнэлгээс хүүхдийн зүрх судасны эмчийг урьж авчран үнэ төлбөргүй үзлэг хийж байна. 2022 онд нийт 250 гаруй хүүхдэд үзлэг шинжилгээ хийсэн ба мөн онд “Портис эскорт” эмнэлгээс “Эмчлүүлэгчдэд өндөр үйлчилгээ үзүүлж, тусалж дэмжигч байгууллага” шагналыг хүртсэн байна.

Эмчлүүлэгчийг Энэтхэгт буусан цагаас эхлэн Монгол руугаа буцах хүртэл чанартай үйлчилгээг чин сэтгэлээсээ үзүүлж тусалж, дэмждэг тул эмчлүүлэгчид нь сэтгэл ханамж өндөртэй байдаг аж. Энэ жил Монгол туургатны ээжүүдийн холбоо ТББ-ын санаачлагаар НЗДТГ-ын дэмжлэг, Монгол дахь Шива Энэтхэг барааны дэлгүүрийн ивээн тэтгэлэгтэйгээр үнэ төлбөргүй үзлэг оношилгоо дахин хийгдэх гэж байна.  

Азийн зүрх судасны хамгийн том институт болох Энэтхэг улсын тэргүүлэх зэрэглэлийн “Портис эскорт” эмнэлгийн хүүхдийн зүрх судас, бүтцийн өөрчлөлтийн эмч, доктор Аяар нь дэлхийн шилдэг таван эмчийн тоонд ордог гавьяат эмч бөгөөд нийт 11000 хүүхдэд зүрхний хагалгаа амжилттай хийсэн байна. Аяар эмчээр ахлуулсан өндөр зэрэглэлийн мэргэжлийн шилдэг багийн оношлогч, ахлах зэрэглэлийн эмч  Амит нар 2023 оны 09 сарын 25, 26-ны өдрүүдэд хүүхдүүдэд үнэ төлбөргүй үзлэг оношлогоо хийж, зөвлөгөө зөвлөмж өгөх юм байна.

Хаяг: БЗД-ийн Хавдар судлалын үндэсний төвийн хажууд, Утас: 8025-9983

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Улсын арслан Б.Орхонбаяр Цагааннуур сумын 100 жилийн ойн барилдаанд түрүүлжээ

Монгол Улсын арслан Б.Орхонбаяр Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын түүхт 100 жилийн ойн наадмын бөхийн

2024-07-19

Өмнөговь, Дундговь, Говь-Алтай, Ховд аймгийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгчдийг томиллоо

Ерөнхий сайд захирамж гарган Ховд, Говь-Алтай, Өмнөговь, Дундговь аймгуудад засаг даргын албан үүрги

2024-07-19

Энэ хичээлийн жилийн бүтцэд орсон өөрчлөлтүүд

Боловсролын сайд П.Наранбаяр анхны тушаалаараа хичээлийн шинэ жилийн бүтцийг баталсан байна. Нийслэл

2024-07-19