Нэрт зохиолч Үй Хуа төрийн соёрхолт Доржготовыг тусгайлан хүлээн авч уулзжээ

2023-09-18 1017 0

“Дэлхийн шилдэг зохиолчид Монголд” төслийн хүрээнд “Амьдрахуй”, “Вэн хот” зэрэг зохиолуудаараа монгол уншигчдын танил болсон Хятадын нэрт зохиолч Үй Хуа Монголд ирээд байгаа билээ.

Шүдний эмч хийн өдөржин суух ажлаасаа залхсан тэр 19 настайдаа сумынхаа соёлын төвд ажилд орж, бичиж эхэлснээр 1983 оны нэгдүгээр сард “Баруун нуур” сэтгүүлийн оны эхний дугаарт “Анхны дотуур байр” өгүүллэгээ нийтлүүлж зохиолч болох замдаа анх хөл тавьсан гэдэг.

Тэрбээр нийт таван роман, зургаан өгүүллэгийн түүвэр, эсээ, нийтлэлийн дөрвөн ном хэвлүүлж, бүтээлүүд нь дэлхийн хориод хэлнээ орчуулагджээ.

Монголд зохиол бүтээл нь хамгийн олон тоогоор хэвлэгдсэн гадаад зохиолчдын нэг болсон Үй Хуа өнөөдөр төрийн шагналт зохиолч Доржготов гуайг тусгайлан хүлээн авч уулзсан байна. Уулзах үеэрээ тэрбээр Доржготов гуайг эчнээ таних, зохиол бүтээлийг нь уншиж, биширсэн тухайгаа онцолжээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Үндэсний их баяр наадмын өсвөрийн сурын харвааны шилдгүүд тодорлоо

Энэ сарын 5-ны өдөр эхэлсэн Үндэсний их баяр наадмын өсвөрийн сурын харваа өндөрлөж, шилдэг мэрг

2026-07-08

Наадмын нээлт, хаалтыг нийслэл, 21 аймаг, 9 дүүргийн төв талбай дээр LED дэлгэцээр шууд дамжуулна

Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр Үндэсний их баяр наадмын бэлтгэл ажилтай биечлэн танилцаж, зохи

2026-07-07

Монгол Улсын 21 дэх аварга Г.Эрхэмбаярт Гавьяат тамирчин цол хүртээнэ

Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч салбартаа олон жил үр бүтээлтэй ажилл

2026-07-03