Зам тээврийн сайд асан А.Гансүх гэртээ бусдад зодуулж, гэмтжээ

2023-09-13 992 0

Цагдаагийн байгууллагад 2023 оны есдүгээр сарын 11-ний өдрийн 09:34 цагт Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах хотхоны … тоотод “Хүн орж ирээд зодоон болоод байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгджээ.

Дуудлагын мөрөөр тус дүүргийн цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтсээс шалгахад иргэн А.Гансүхийн биед иргэн “И” гэгч халдсан бөгөөд уг үйлдэлд мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна гэв. Иргэн А.Гансүхийг хохирогчоор тогтоон гэмтлийн зэргийг тогтоолгохоор Шүүх шинжилгээний ерөнхий газарт шинжээч томилж, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байгаа аж.

А.Гансүхийн хувьд Зам тээврийн сайдаар ажиллаж байхдаа “төмөр замын” гэх хэрэгт буруутгагдан яллагдагчаар татагдсан ч ял шийтгэлгүй үлдсэн юм.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

УИХ-ын ээлжит бус чуулган энэ сарын 07-ны өдөр чуулна

УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл өнөөдөр хуралдаж, "Ээлжит бус чуулган хуралдуулах шаардлагатай эсэ

2026-09-02

Дэлхийн нүүдэлчдийн VI наадмын Монголын багийн эхний алтан медалийг Улсын заан Д.Анар хүртлээ

Киргизстан улсын Чолпон-Ата хотын “Газпром” ордонд болж буй Дэлхийн нүүдэлчдийн VI наадмын Монгол үн

2026-09-02

Н.Учрал: Газрын тос боловсруулах үйлдвэр гацаанаас гарсан, одоо энэ эрчээ алдаж болохгүй

Ерөнхий сайд Н.Учрал Дорноговьд баригдаж буй газрын тос боловсруулах үйлдвэрт ажиллажээ. Тэрбээр "На

2026-08-10