Цахилгаан автомашинтай бол дугаарын хязгаарлалтгүй зорчино

2023-09-06 880 0

Есдүгээр сарын 5-ны Нийслэлийн Засаг даргын захирамжаар цахилгаан автомашинд дугаарын хязгаарлалт хамаарахгүй болжээ.

Манай улс агаарын бохирдлоо бууруулах ажлын хүрээнд цахилгаан автомашины хэрэглээг дэмжиж нэгдүгээр эгнээгээр дугаарын хязгаарлалтгүй зорчих зэрэг нөхцөлүүдийг бүрдүүлж өгөх хэрэгтэй байна гэдгийг холбогдох албаныхан өмнө нь хэлж байсан юм.

Дугаарын хязгаарлалт нь дараах автомашинуудад хамаардаггүй. 

  • Дипломат байгууллага,
  • Тусгай дуут болон гэрлэн дохио тавьж ашиглах зөвшөөрөлтэй,
  • Байлдааны болон тусгай зориулалтын,
  • Улсын Их Хурлын 2019 оны 19 дүгээр тогтоолоор батлагдсан албан тушаалтнуудын албан ажлын,
  • “Тулгуур эрхтний бэрхшээлтэй хүн” таних тэмдэг бүхий тээврийн хэрэгсэл,
  • Нийтийн тээвэр,
  • Хүүхэд зохион байгуулалттайгаар тээвэрлэсэн болон ажилчдын автобусанд хамаарахгүй.

Эдгээрт Тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд хязгаарлалт тогтоох журамд “албан ажлын” гэсний араас “цахилгаан тэжээлийн” гэж нэмсэн байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

МҮБХ: Улсын арслан Р.Пүрэвдагва, аймгийн арслан Я.Бумбаяр нарын барилдах эрхийг хасжээ  

МҮБХ-ны Ёс зүй, сахилга хариуцлагын зөвлөлийн хурал өчигдөр болж, нэр бүхий бөхчүүдийн барилдах эрхи

2026-06-11

Ус, цахилгааны төлбөрөө 3 сар төлөөгүй бол Зээлийн мэдээллийн санд бүртгэнэ

Ус, цахилгааны төлбөрөө гурван сараас дээш хугацаагаар төлөөгүй хэрэглэгчдийг Монголбанкны Зээлийн м

2026-06-09

Танилц: Өнөөдрөөс халуун ус тасрах байршлууд

Улаанбаатар хотод энэ зуны дулааны шугамын засварын ажлыг тавдугаар сарын 15-аас наймдугаар са

2026-06-02