15 жилээс дээш хугацаанд тасралтгүй ажилласан багшийн нэг хүүхдийг үнэ төлбөргүй суралцуулна

2023-08-31 958 0

БШУЯ-аас “2023-2024 оны хичээлийн жилийн бэлтгэл” сэдвээр мэдээлэл өглөө.

Энэ үеэр БШУЯ-ны Дээд болон мэргэжлийн боловсролын удирдлага, зохицуулалтын газрын дарга Х.Тамир багш нарын нийгмийн байдлыг дэмжих, ур чадварыг дээшлүүлэх, үнэлэмжийг нэмэгдүүлэхээр хэрэгжүүлж буй бодлого, арга хэмжээний талаар танилцууллаа. 

Тэрбээр “Аймаг, сум, баг, тосгон дахь төрийн болон орон нутгийн өмчит цэцэрлэг, дунд сургууль, мэргэжлийн боловсролын байгууллагын багш эхний таван жил болон дараагийн гурван жил тутамд нэг удаа 6 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн тэтгэмж авахаар хуульчилсан.

Мөн төрийн болон орон нутгийн цэцэрлэг сургуульд 15 жилээс дээш хугацаанд тасралтгүй ажилласан багшийн нэг хүүхдийг үнэ төлбөргүй суралцуулна. Гэхдээ тэргүүлэх болон эрэлттэй мэргэжлээр суралцсан тохиолдолд сургалтын төлбөрөөс чөлөөлөх” тухай мэдээллээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Иргэд ШТС-ын ойролцоох хяналтын камерын бичлэгийг шууд үзэж, дараалал байгаа эсэхийг шалгах боломжтой

Шатахууны хангамж, нийлүүлэлтийг хэвийн болгох Шуурхай штаб хуралдаж, цаг үеийн нөхцөл байдалтай хол

2026-10-19

Ирэх онд Эмээлтийн постыг Аргалант руу шилжүүлнэ

Багахангай-Хөшигийн хөндий–Эмээлт чиглэлийн 127 км төмөр зам барьсантай холбогдуулан хуучин Эмээ

2026-10-19

ЕТГ: Ерөнхийлөгч Н.Түвшинбаярыг уучлах гэж байна гэдэг ташаа мэдээлэл

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Олимпын аварга, Хөдөлмөрийн баатар Найдангийн Түвшинбаяр, Ерөнхийлөгч У.Х

2026-08-10