“ПАП ФРАНЦИСЫН МОНГОЛ УЛС ДАХЬ АЙЛЧЛАЛ” сэдэвт марк гаргажээ

2023-08-31 354 0

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар 2023 оны 8 дугаар сарын 31-ээс 9 дүгээр сарын 4-ний өдрүүдэд хийх Пап Францисын айлчлал нь Монгол-Ватиканы харилцаанд шинэ хуудас нээсэн онцгой үйл явдал юм.

Айлчлалын хүрээнд “ПАП ФРАНЦИСЫН МОНГОЛ УЛС ДАХЬ АЙЛЧЛАЛ” сэдэвт марк, анхны өдрийн дугтуй нээх ёслол боллоо. Маркийг “Монгол шуудан” ХК Монгол дахь Ватиканы Католик шашны төлөөлөгчийн газар, Гадаад харилцааны яамны Европын орнуудын газрын хамт олонтой хамтран бүтээжээ.

Монгол Улсын гадаад харилцааны хосгүй үнэт дурсгал болсон захидал бичгүүд дэлхийн хэд хэдэн оронд хадгалагдаж байна. Эдгээрийн дунд Ватикан улсын нууц архивт хадгалагдаж буй Эзэнт гүрний болон Ил хаант улсын хаадын захидал бичгүүд онцгой байр эзэлдэг.

Ромын Пап IV Инноцентээс Гүюг хаанд ирүүлсэн захидал /1245 онд/, Ромын Пап IV Урбанаас Ил хан Хүлэгүд ирүүлсэн захидал /1263 онд/, Ил хан Абагаас IV Клеменцэд илгээсэн захидал /1268 онд/, Ромын пап III Николасаас Ил хан Абагад ирүүлсэн захидал /1278 онд/, Ил хан Абагаас Ромын католик шашны элчид олгосон аян замын баталгаа үнэмлэх бичиг /1279 онд/, Ромын пап IV Николасаас Ил хан Аргунд ирүүлсэн 2 захидал /1288, 1289 онд/, Ил хан Аргунаас Ромын пап IV Николаст илгээсэн захидал /1290 онд/-ууд зүй ёсоор орно.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Ж.Ганбаатар: Манай улс шатахууны хоригт орсон эсэх нь ойрын хоёр хоногт тодорхой болно

Нийгмийн сүлжээнд цацагдаад буй "ОХУ-ын Засгийн газар дотоодын зах зээлээ тогтворжуулах үүднээс ху

2023-09-22

“Хүүхэд хордсон”-той холбоотойгоор 18 дугаар сургууль цахимаар хичээллэнэ

Хан-Уул дүүргийн 18 дугаар сургуулийн зургадугаар ангийн 21 сурагч толгой эргэж, бөөлжиж, суулгасан

2023-09-22

Мандал сумын орлогч дарга Л.Мөнхбатад таван жилийн хорих ял оноожээ

Сэлэнгэ аймгийн Мандал сумын орлогч дарга Л.Мөнхбат Чежү аралд ажлын айлчлал хийж байх үедээ бэлгий

2023-09-22