МУГТ Б.Сэр-Од Гиннесийн дээд АМЖИЛТ ТОГТООЛОО

2023-08-28 622 0

Хөнгөн атлетикийн Дэлхийн аварга шалгаруулах 19 дэх удаагийн тэмцээн наймдугаар сарын 19-27-ны хооронд Унгарын Будапешт хотноо боллоо.

Энэхүү тэмцээнд манай улсаас Ж.Олонбаяр, Б.Сэр-Од, Ц.Бямбажав, Г.Хишигсайхан нар оролцов.

Хөнгөн атлетикийн түүхэнд дэлхийн аваргад хамгийн олон удаа оролцсон тамирчдыг Испанийн Есүс Анхель Гарсиа Брагадо (13 удаа ДАШТ-д оролцсон), Португалын Жоао Вейра, Сюзанна Фейтор (11 удаа) нар тэргүүлдэг байна.

Тэгвэл хөнгөний ДАШТ-д 11 удаа тасралтгүй оролцсон амжилтаар МУГТ Б.Сэр-Од Португалын хоёртой зуузай холбох хэдий ч тэдгээр тамирчид бүгд спорт алхааных. Тиймээс марафон гүйлтээр Б.Сэр-Одтой дүйцэх тамирчин дэлхийд байхгүй бөгөөд тэрээр уг амжилтаараа Гиннесийн дээд амжилт тогтоож байна.

Б.Сэр-Од 2002 оноос хойш ойролцоогоор 74 марафонд оролцжээ.

Хэрэв Б.Сэр-Од 2024 оны Парисын олимпод оролцож чадвал зургаан олимпод оролцсон дэлхийн анхны марафонч болох юм. Тэрээр, Монгол Улсын гавьяат тамирчин, Ази тивийн аваргын алт, мөнгөн медальт, Олимпийн наадамд таван удаа оролцсон нэгэн билээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

“Төмөр хүн” Тамаваши Ичиро Б.Мөнх-Оргил “Геннисийн дээд амжилт”-ын батламж гардлаа

Японы мэргэжлийн сүмо бөхийн хамгийн ахмад бөх болох Тамаваши Ичиро Б.Мөнх-Оргил энэ сарын барилда

2026-01-27

Н.Өсөхбаяр допингийн давж заалдах комисст хандан өргөдөл гаргажээ

Үндэсний их баяр наадмаар найм даван үзүүрлэсэн Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат Н.Өсөхбаяраас

2026-01-19

Хөлбөмбөгийн ДАШТ-ий шагналын санг 727  сая ам.доллароор баталжээ

Олон улсын хөлбөмбөгийн холбооны зөвлөл 2026 оны дэлхийн аваргын тэмцээний  шагналын санг 727  с

2025-12-24