Улсын хэмжээнд нийт 1804 иргэн ажиглалтад байна

2020-03-20 1169 0

Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийлээ. ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү уг мэдээллийн үеэр “Берлин-Москва-Улаанбаатарын тусгай үүргийн нислэгээр ирсэн, коронавирус илэрсэн, онош нь батлагдсан иргэний ойрын хавьтлын 75 хүнээс коронавирус илрээгүй” гэв.

Үлдсэн 156 хүний шинжилгээ үргэлжлэн хийгдэж байгаа бөгөөд Стамбулаас ирж тусгаарлагдсан 24 хүн, 18-ны өдөр Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан гурван иргэнээс мөн коронавирус илрээгүй байна.

Мөн ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү “Өчигдөр Хэнтий аймагт сэжигтэй нэг тохиолдлыг тусгаарласан. Шинжилгээний сорьц ирж яваа. Мөн автобусанд хамт явсан 24 хүнийг шинжилгээний хариу гартал тусгаарласан. Энэ иргэн нь Дорнод аймгийн Хавиргын боомтоор орж ирсэн. Орж ирэх үед шинж тэмдэг илэрсэн учраас тухайн газарт нь хяналтад авч, тусгаарласан юм. ХӨСҮТ-д батлагдсан тохиолдол зургаа хэвээрээ, сэжигтэй тохиолдол долоо байгаа, шинжилгээ хийж, хянаж байна” гэв.

Эрүүл мэндийн яамны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал: “Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд нийт 1,804 иргэнийг тусгаарлан ажиглалтад байлгаж байна. Эдгээр хүмүүс Наранбулаг, Парк, Амар зочид буудал, Энхсаран, Жаргалант сувилал, Бага баян амралт, Асралт мед эмнэлэг, ХӨСҮТ болон Цэргийн төв эмнэлэгт байгаагаас гадна Баян-Өлгий, Дархан-Уул, Дорноговь, Өмнөговь, Сэлэнгэ, Хөвсгөл, Хэнтий аймгуудад иргэд ажиглалтад байгаа.

ОХУ, Казахстанаас оюутнууд ирэх хүсэлтээ ЭСЯ-даар дамжуулан гаргаж байгаа учраас тэднийг хүлээж авах бэлтгэлээ хангаж байгаа. Оюутнуудыг Сэлэнгэ, Орхон, Дархан-Уул, Баян-Өлгий аймагт тусгаарлахаар байруудаа бэлдэж байна” гэв.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

ЕТГ: Ерөнхийлөгч Н.Түвшинбаярыг уучлах гэж байна гэдэг ташаа мэдээлэл

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Олимпын аварга, Хөдөлмөрийн баатар Найдангийн Түвшинбаяр, Ерөнхийлөгч У.Х

2026-08-10

“Дэлхийн адууны өдөр”-ийн уралдаанд уясан хүлэг нь түрүүлж, айрагдсан уяачдыг шагналаа

“Дэлхийн адууны өдөр”-ийг тохиолдуулан зохион байгуулсан Ерөнхийлөгчийн нэрэмжит цомын төлөөх олон у

2026-08-10

Боловсролын сайд Л.Энх-Амгалан “Pearson” компанийн удирдлагатай уулзлаа

Боловсролын сайд Л.Энх-Амгалан "Pearson" компанийн Мэргэжлийн боловсрол, ур чадварын асуудал хариуцс

2026-08-07