Андуурагдсан гүйлгээнээс болж “ял” авчээ

2023-08-21 788 0

Таны дансанд гэнэтхэн 5 сая төгрөг ороод ирвэл та яах вэ? Сэрэмжтэй, анхааралтай байхыг зөвлөж байна.

Төв аймгийн Архуст сумын иргэн Б.Нацагийн дансанд таван сая хоёр зуун мянган төгрөг орж иржээ. Нэгэн байгууллагын нягтлан данс андуурч шилжүүлэг хийсэн нь тэр. Харамсалтай нь мөнөөх иргэний зээлд уг мөнгө автоматаар татагдсанаар ял авахад хүрчээ.

Тодруулбал, шүүхээс түүнд торгуулийн арга хэмжээ авч, нийтэд тустай ажил хийлгэх шийдвэр гарсан байна.

Мэдээж төлбөрийг барагдуулна, адгийн зарга 10 хоног гэгчээр урсгал зардал чамгүй гарна.  

Иргэн Б.Нацагийн хэлснээр тэрбээр тухайн мөнгийг гуйж аваагүй, зээлдээгүй, дээрэмдээгүй, дур мэдэн захиран зарцуулаагүй. Нэг хүний хайнга үйлдэл л ийм нөхцөл байдалд хүргэж, хар тамга даруулахад хүрч.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5-д зааснаар алдаатай гүйлгээ, андуурагдсан илгээмж, гээгдэл эд хөрөнгө, алдуул малыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсан бол хуульд заасан хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сар хүртэлх хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэлтэй байдаг ба гэмт хэргийн бүрэлдэхүүнтэй, шүүхийн байгууллагаас гэм буруутайг тогтоосон тохиолдолд гэмт хэрэг гэж үзэхээр заасан байдаг байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

“UB food festival-2026” олон улсын хоолны өдөрлөг энэ сарын 17-26-ны өдрүүдэд болно

Монгол болон олон үндэсний хоолны соёлыг иргэд, жуулчдад таниулах зорилготой "UB food festival-2026"

2026-04-16

Монгол Улсад цагаан будаа тариалах төслийг дахин эхлүүлжээ

Япон Улсын Тояма дахь Өргөмжит консул К.Фүжишигэ "Хүнсний хангамж, аюулгүй байдал" үндэсний хөдөлгөө

2026-04-15

Хөшөө үнссэн эрд зургаан сарын хорих ял оноожээ

Одоогоос жил гаруйн өмнө Америкийн влоггер Жонни Сомали дэлхийн хоёрдугаар дайны үед япончуудын бэлг

2026-04-15