Сургамжит үлгэр: Бусдыг шүүх гэж бүү яар

2023-08-20 477 0

Залуухан хос шинэ байшинд нүүж оров…
Өглөөний цайгаа ууж суухдаа бүсгүй хөрш нь угаасан хувцсаа өлгөж байхыг харав.
“Энэ эмэгтэй юмаа сайн угааж мэддэггүй бололтой. Цэвэрхэн биш харагдаж байна. Магадгүй угаалгын өөр нунтаг ашиглах хэрэгтэй юм шиг байна даа” гэж эхнэрийгээ хэлэхэд нөхөр нь хальт хараад юм хэлсэнгүй.
Хөрш нь угаасан хувцсаа өлгөх бүрт бүсгүй нөгөө л хэлдэг үгсээ хэлдэг байв. Сарын дараа нэгэн өглөө цэв цэвэрхэн хувцас хэцэнд өлгөсөн байхыг хараад бүсгүй нөхөртөө хандан
“Хараач, хайраа. Нөгөө хүүхэн чинь ашгүй юмаа угааж сурчээ. Хэн түүнд зааж өгсөн юм бол?” гэж уулга алдлаа.
“Хайраа, би өглөө эрт босоод цонхоо угаачихсан юмаа” гэж нөхөр нь хариулав.

Амьдрал дээр ч ялгаагүй. Бусдаас юу олж харах нь бидний цонхны тунгалагаас хамаарна.
Бусдыг шүүх гэж бүү яар, ялангуяа амьдралыг харах өнцөг чинь уур хилэн, атаархал, өс хонзон эсвэл биелэгдээгүй мөрөөдлөөр манантсан байвал.
Бусдыг шүүх нь тэднийг бус харин биднийг тодорхойлдог.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

“The MongolZ” багийнхан өнөөдөр 19:00 цагаас “GamerLegion” багтай хүч сорино 

Өнөөдрөөс буюу 8-р сарын 20-ны өдрөөс Саудын Арабын Эр-Рияд хотноо эхлэх “CS2” тоглоомын Дэлхийн ц

2025-08-20

Хүй долоо худагт болж буй наадамд 256 хүчит бөх зодоглож байна

Монголын морин спорт уяачдын холбооны 30 жил, "Их хурд-10" шигшмэл хурдан морьдын уралдаан, Монгол

2025-08-08

Самандын хүү цөөрмийг далай, довцогийг толгод болгох шидтэй

Цаанаасаа төрчихсөн хүн үнэхээр л ондоо байдаг юм билээ. Төрөлх нутгийнхаа 100 жилийн ойгоор Ардын ж

2025-08-05