Улаанбаатар хотод тарваган тахал өвчний гурван сэжигтэй тохиолдол бүртгэгдлээ

2023-08-14 856 0

Улаанбаатар хотод өнөөдөр тарваган тахал өвчний гурван сэжигтэй тохиолдол бүртгэгджээ.

Уг сэжигтэй тохиолдлууд Хэнтий болон Сүхбаатар аймгуудад тарваган тахал өвчний халдварын эрсдэлд өртөж, зөөвөрлөгдөн ирсэн, тарваганы мах идсэн, тарвага өвчсөн өгүүлэмжтэй байна. ЗӨСҮТ, ХӨСҮТ-ийн хамтарсан баг хариу арга хэмжээг зохион байгуулан ажиллаж байна. Оношийг баталгаажуулах лабораторийн шинжилгээ хийж байгааг ЗӨСҮТ-өөс мэдээллээ.

Эргэн сануулахад, наймдугаар сарын 8-ны өдөр Улаанбаатар хотод тарваган тахал өвчний нэг тохиолдол бүртгэгдэж, ойрын хавьтлын таван хүнийг тусгаарлан эмчилж байгаа юм.

Мөн Нийслэлийн Баянгол дүүрэгт байрлах Нарны хороололд /2023.08.10/ бүртгэгдсэн тарваган тахал өвчний сэжигтэй тохиолдлын сорьцын хариу өнгөрсөн Баасан гарагт үгүйсгэгдсэн билээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

ЕТГ: Ерөнхийлөгч Н.Түвшинбаярыг уучлах гэж байна гэдэг ташаа мэдээлэл

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Олимпын аварга, Хөдөлмөрийн баатар Найдангийн Түвшинбаяр, Ерөнхийлөгч У.Х

2026-08-10

“Дэлхийн адууны өдөр”-ийн уралдаанд уясан хүлэг нь түрүүлж, айрагдсан уяачдыг шагналаа

“Дэлхийн адууны өдөр”-ийг тохиолдуулан зохион байгуулсан Ерөнхийлөгчийн нэрэмжит цомын төлөөх олон у

2026-08-10

Боловсролын сайд Л.Энх-Амгалан “Pearson” компанийн удирдлагатай уулзлаа

Боловсролын сайд Л.Энх-Амгалан "Pearson" компанийн Мэргэжлийн боловсрол, ур чадварын асуудал хариуцс

2026-08-07