Ламхай нарын гэх хэрэгт холбогдсон нэг ламыг 30 хоног цагдан хорихоор боллоо

2023-08-08 923 0

Ламхай нарын гэх хэрэгт яллагдагчаар татагдсан хүүхдүүдэд таслан сэргийлэх арга хэмжээ авах шүүх хурал Баянгол, Сонгинохайрхан, Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр боллоо. 

Шүүх хурлын дараа хохирогч ламхай нарын өмгөөлөгч Р.Булгамаа шүүхээс гарсан шийдвэрийг танилцуулав. 

Тэрээр “Прокурорын зүгээс бага насны дөрвөн хүүхдэд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.5-д заасан хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авах санал оруулж ирсэн.

Шүүхээс тус дөрвөн хүүхдэд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.5-д заасан хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авлаа. Харин хүүхдүүдтэй хамт нэг дацанд байсан нэг ламд 30 хоног цагдан хорих арга хэмжээ авч байна. 

Прокурорын зүгээс хүүхдийн хүсэл зоригийн эсрэг бие хамгаалах чадваргүй байдлыг далимдуулж бэлгийн шинжтэй буюу хүч хэрэглэсэн үйлдэл хийсэн нь хэргийг мөрдөн шалгах үед холбогдох нотлох баримтуудаар нотлогдож байна гэсэн үндэслэлээр нийт таван хүүхдэд холбогдуулан яллагдагчаар татаж эрүүгийн хэрэг үүсгэсэн. 

Гэм буруугийн шүүх хурлаар дээрх хүүхдүүдийг гэм буруутай эсэх нь тодорхойлогдоно. Энэ хэрэг гарснаас хойш мөрдөн шалгах ажиллагаа шуурхай явж байгаа. Гэхдээ мөрдөн шалгах ажиллагаа бүрэн дуусаагүй. Тиймээс мөрдөн шалгах ажиллагаа дууссаны дараа хэрэг шүүхэд шилжинэ. 

Мөрдөн шалгах ажлын явцад яллагдагчаар татагдсан хүүхдүүдэд таслан сэргийлэх арга хэмжээ авч байгаа нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хэвийн явуулах, дахин гэмт хэрэгт холбогдуулахгүй байх, амь нас, эрүүл мэндийг хамгаалсан зохицуулалт хэмээн хохирогчийн өмгөөлөгчийн өмгөөлөгч үзэж байна” гэв.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

ЕТГ: Ерөнхийлөгч Н.Түвшинбаярыг уучлах гэж байна гэдэг ташаа мэдээлэл

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Олимпын аварга, Хөдөлмөрийн баатар Найдангийн Түвшинбаяр, Ерөнхийлөгч У.Х

2026-08-10

“Дэлхийн адууны өдөр”-ийн уралдаанд уясан хүлэг нь түрүүлж, айрагдсан уяачдыг шагналаа

“Дэлхийн адууны өдөр”-ийг тохиолдуулан зохион байгуулсан Ерөнхийлөгчийн нэрэмжит цомын төлөөх олон у

2026-08-10

Боловсролын сайд Л.Энх-Амгалан “Pearson” компанийн удирдлагатай уулзлаа

Боловсролын сайд Л.Энх-Амгалан "Pearson" компанийн Мэргэжлийн боловсрол, ур чадварын асуудал хариуцс

2026-08-07