Нэр бүхий 22 их, дээд сургуулийн үйл ажиллагаанд хяналт, шалгалт хийнэ

2023-08-08 789 0

Нийгмийн сүлжээнд сургалт эрхлэх зөвшөөрөл нь хүчингүй болсон, нэгдэж нийлсэн их, дээд сургуулиуд бие даан элсэлт зохион байгуулж байна гэх мэдээлэл цацагдаад буй.

Үүнтэй холбоотойгоор тухайн сургуулиудын элсэлтийн үйл ажиллагаанд хяналт хийхэд зөрчил илрээгүй байна. Хууль зөрчиж элсэлтийн үйл ажиллагаа зохион байгуулсан болон суралцагчийг төөрөгдүүлэн элсэлт хийсэн тохиолдолд хариуцлага тооцох талаар БШУЯ-наас мэдээллээ. 

Өнгөрсөн оны зургаадугаар сараас хойш нийт 27 их, дээд сургуулийн сургалт эрхлэх зөвшөөрлийг хүчингүй болгожээ. Түүнчлэн сургалтын үйл ажиллагаа явуулж буй их, дээд сургуулийн 1 293 хөтөлбөр хүчингүй болгож, сургалт эрхлэх тусгай зөвшөөрлөөс хассан, нэгдэж нийлсэн сургуулийн хөтөлбөрийн давхардлыг арилгаж тусгай зөвшөөрлийг шинэчлэн олгосон байна. 

2023 оны есдүгээр сард нэр бүхий 22 их, дээд сургуулийн үйл ажиллагаанд салбарын хяналт, шалгалт хийхээр болжээ. Олон улсын хэмжээнд их сургуулийн эрэмбэ тогтоодог Times Higher Education (THE) байгууллагатай хамтран Монгол Улсын нийт их, дээд сургуулийн эрэмбэ чансаа тогтоох ажил үргэлжилж байна.

Есдүгээр сард их, дээд сургуулийн эрэмбэ, чансааг олон нийтэд мэдээлнэ. Дээд боловсролын тухай хуулиар хоёр жил тутам их сургуулийн эрэмбэ чансааг тогтоон олон нийтэд ил тод мэдээлж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Согтуу жолооч автомашинтайгаа Энхтайваны гүүрнээс унажээ

Цагдаагийн байгууллагад энэ оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 06.00 цагийн орчимд ХУД-ийн 2 дугаар хо

2026-06-16

Аймаг, сумд дэнж хотойтол наадах дэлгэр их наадмын товоо зарлаж эхэллээ

Монгол түмний дархлаа, өв соёл болсон дэлгэр их наадам айсуй. Энэ жил тэгш ой нь тохиож буй аймаг, с

2026-06-16

МҮБХ: Улсын арслан Р.Пүрэвдагва, аймгийн арслан Я.Бумбаяр нарын барилдах эрхийг хасжээ  

МҮБХ-ны Ёс зүй, сахилга хариуцлагын зөвлөлийн хурал өчигдөр болж, нэр бүхий бөхчүүдийн барилдах эрхи

2026-06-11