“Алтайн залуус” чуулга уулзалтаас ханиа олсон хосуудад Д.Амарбаясгалан, Б.Энх-Амгалан нар гэр бэлэглэжээ

2023-08-04 1050 0

Одоогоос жилийн өмнө Говь-Алтай аймгийн Засаг дарга О.Амгаланбаатар гоонь эрчүүдээ эхнэртэй болгох зорилгоор “Алтайн залуус” чуулга уулзалтыг зохион байгуулсан билээ.

Тус арга хэмжээний үеэр танилцсан залуусаас гурав нь энэ сарын гуравны өдөр хуримаа хийж гал голомтоо бадраажээ. Хосуудад Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан, УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан нар өргөө цагаан гэр бэлэглэж, Говь-Алтай аймгийн зүгээс тус бүр 50 бог мал өгөхөөр болсон байна.

Цаашдаа ч нутаг орондоо гэр бүл болон амьдрах залууст тус аймгийн Засаг даргын Тамгын газраас 50 бог мал таслан өгч, дэмжих гэнэ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Иргэд ШТС-ын ойролцоох хяналтын камерын бичлэгийг шууд үзэж, дараалал байгаа эсэхийг шалгах боломжтой

Шатахууны хангамж, нийлүүлэлтийг хэвийн болгох Шуурхай штаб хуралдаж, цаг үеийн нөхцөл байдалтай хол

2026-10-19

Ирэх онд Эмээлтийн постыг Аргалант руу шилжүүлнэ

Багахангай-Хөшигийн хөндий–Эмээлт чиглэлийн 127 км төмөр зам барьсантай холбогдуулан хуучин Эмээ

2026-10-19

ЕТГ: Ерөнхийлөгч Н.Түвшинбаярыг уучлах гэж байна гэдэг ташаа мэдээлэл

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Олимпын аварга, Хөдөлмөрийн баатар Найдангийн Түвшинбаяр, Ерөнхийлөгч У.Х

2026-08-10