4-р сарын 15 гэхэд шатахуун литр тутамдаа 200 төгрөгөөр бууна

2020-03-19 944 0

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар газрын тосны бүтээгдэхүүний хангамж, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцжээ. Энэ талаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд  Д.Сумъяабазар мэдээлэл хийлээ.

Тэрээр “Өчигдрөөс эхлээд шатах тослох материалын үнэ 50-100 төгрөгөөр бууж эхэлсэн. Цаашид литр тутамдаа 200 төгрөгөөр буух боломжтой байгаа. Дөрөвдүгээр сарын 15 гэхэд шатахуун литр тутамдаа 200 төгрөгөөр бууна гэж хэлж болно.  Цар тахлаас шалтгаалж, Дэлхийн зах зээл дээр нефтийн үнийг 64-65 ам.доллараар тооцож байсан бол өнөөдрийн байдлаар 28-22 ам.доллар руу ороод ирсэн. Түүхий тосны үнэ 22 ам.доллар, бүтээгдэхүүний үнэ 26 ам.долларт ирээд байгаа. Энэ нь шатахууны хамгийн доод үнэ гэж хэлж болно.  

Өнөөдрийн давагдашгүй хүчин зүйлээс шалтгаалаад 22 ам.долларт хүрээд байна.  Үнийн өсөлт, бууралтын хувьд манай улсад сарын хоцрогдолтой орж ирдэг. Цаашид шатахууны агуулах саваа бүрэн ашиглах ёстой.  Зах зээлийн үнэ ханш доод түвшинд хүрсэн энэ үед төр, хувийн хэвшил бодлогоо нэгтгээд боломжтой хэмжээгээр нөөцлөх гэдэг чиглэл барьж байгаа.

Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд АИ-92 бензин 30 хоногийн, дизель түлш 33 хоногийн нөөцтэй байна. Нийтдээ энгийн үеэс 10 хоногийн илүү нөөцтэй байгаа” гэв.

Мөн тэрээр нүүрсний экспортыг хэдийд эхлүүлэх талаар “Ирэх даваа гарагаас өмнө ЗТХЯ-ны дэд сайдаар ахлуулсан ажлын хэсгийг газар дээр нь очиж ариутгал халдваргүйжүүлэлт, аюулгүй байдлын стандарттай танилцах үүрэг өгсөн. Дараа нь Б.Энх-Амгалан сайд бид хоёр очиж бэлэн байдалтай танилцана. Ер нь Засгийн газрын зүгээс бэлтгэл ажил, ариун цэвэр, аюулгүй байдлаа хангаж байж экспортод гаргах асуудлыг шийднэ гэдэг хариу өгсөн. Эдийн засаг чухал ч гэсэн Монгол хүний эрүүл мэнд маш чухал гэдэгт анхаарч байна. Нүүрсний экспортыг зогсоосноор төлөвлөсөн хэмжээнээсээ хоцрогдолтой явж байгаа. Тиймээс бид аюулгүй байдлаа маш сайн хангаж, нүүрсний борлуулалтаа нэмэгдүүлж, алдагдлаа нөхөөд явна” гэж хэлэв.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Т.Даваадалай: Нийслэл дэх орон сууцны 12 хувь буюу 672 нь газар хөдлөлтөд тэсвэргүй байна

Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, "100 резид

2025-12-15

Энэ онд төрсөн хөвгүүдэд Хангай, Батмагнай гэх нэрсийг түгээмэл өгчээ

Үндэсний статистикийн хорооноос 2025 онд шинээр төрсөн хүүхдүүдэд хамгийн олон давтамжтай өгөгдсөн

2025-12-15

Налайх дүүрэгт өв уламжлал, ёс заншлыг агуулсан 100 ортой цэцэрлэг ашиглалтад орно

Налайх дүүргийн III хороонд байрлах 152 дугаар цэцэрлэгийн хажууд 100 ортой шинэ цэцэрлэгийн барилга

2025-12-12