Даншиг наадамд хилийн чинадаас ирсэн бөхчүүд, харваачид, эрдэмтэд оролцоно

2023-08-04 653 0

НЗДТГ, Нийслэлийн Аялал жуулчлалын газраас Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдтэй хамтран “Монголчуудын өв соёлын Даншиг наадам-Хүрээ цам 2023”-ыг наймдугаар сарын 5, 6-нд Хүй долоо худагт зохион байгуулах гэж буй.

Үүнтэй холбогдуулан зохион байгуулагчид наадмын талаар мэдээлэл өглөө. Нийслэлийн Засаг даргын хэвлэлийн төлөөлөгч Н.Сугар “Өнгөрсөн жилийн наадмыг 2500 орчим жуулчин үзэж сонирхсон гэсэн мэдээлэл бий. Энэ жилийн хувьд хилийн чанадаас олон зочид, бөхчүүд, харваачид, уран бүтээлчид, эрдэмтэд ирж оролцож буй нь үзэгч олон, жуулчдын хувьд сонирхууштай байх болно. Түүнчлэн хөтөлбөрийн хувьд ч өв соёл, түүх уламжлалыг харуулсан тоглолт, арга хэмжээ олон. Тухайлбал, морьт харваа, сээр цохих тэмцээн нь жуулчдад төдийгүй монголчуудад ч сонирхолтой байх болов уу” хэмээлээ.

“Монголчуудын өв соёлын даншиг наадам-хүрээ цам”-тай холбогдуулан Нийслэлийн Нийтийн тээврийн газраас тус чиглэлд нэмэлтээр нийтийн тээврийн хэрэгсэл явуулахаар төлөвлөж байна.

  • 08.05-нд 07:00-23:00
  • 08.06-нд 08:00-22:00 цаг гэсэн хуваарийн дагуу МУБИС-ийн баруун талын автобусны буудлаас хөдөлнө.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Монголын үндэсний бөхийн холбооноос энэ сард болох барилдааны хуваарийг гаргалаа

Монголын үндэсний бөхийн холбооноос энэ сард болох барилдааны хуваарийг гаргажээ. “Үндэсний бөх

2025-12-01

“Болор Цом-43” наадмын тэргүүн байрын шүлэг “Үг”

Монголын Зохиолчдын Эвлэлээс жил бүр зохион байгуулдаг “Болор цом” яруу найргийн наадам боллоо. “Бол

2025-11-27

Данбадаржайлин хийдийг хуучин дүр төрхөөр нь сэргээн засварлаж, “Шашин, соёлын цогцолбор” байгуулна

Сүхбаатар дүүргийн 17 дугаар хороонд байрлах Улаанбаатар хотын ууган хийд Данбадаржайлин хийдийг хуу

2025-11-27