Ж.ЧИНБҮРЭН: Ер нь тарган байх гэдэг тэнэгийн л шинж

2023-07-27 709 0

Элгэн дотор байгаа эс дотор өөхөн бөмбөлгүүд дүүрдэг. Дүүрсээр байгаад өнөө эс нь задраад үхэхийг л элэг өөхөлнө гээд байгаа юм. Таргалаад байвал өөх нь томорч, элэгний эс нь задраад сорви болно гэсэн үг. Энэ утгаараа таргалалт гэдэг бол маш аюултай зүйл.

Жингийн илүүдэлтэйгээс гадна чихрийн шижинтэй бол бүр эрсдэлтэй. Ийм хүмүүс заавал үзүүлж байх ёстой. Зүй нь элгэнд сахар хуримтлагдаж байх ёстой юм. Гэтэл элэг сахар хуримтлагдах зайгүй, сорви болж, эс нь устсан бол хаанаа сахар хуримтлуулах вэ дээ. Гадагшаа хаяж таарна. Ингээд сахар ихэсдэг. Энэ мэт цаад углуургаар нь ойлговол элэгний өвчлөлд нөлөөлж байгаа шалтгаануудыг ойлгож мэдээд, энэ өвчнөөс сэргийлэх боломжтой.

Архи дарс уухгүй, вирусгүй хэрнээ элэгний үрэвсэл өндөр байдаг шалтгаан нь маш тодорхой. Төмрийн илүүдэл байдаг юм. Төмрийн эх үүсвэр цусанд байдаг. Улаан цустай зүйл гэхээр мах л бий. Махан идэш ихтэй ард түмний дунд элэгний өвчлөл өндөр байдаг. Мах их идэхээр биед төмөр их хэмжээгээр хуримтлагддаг. Төмөр ихээр хуримтлагдахаар элгийг гэмтээдэг. Тэр дундаа монгол эрчүүдийн цус их өтгөрөлттэй, төмрийн илүүдэлтэй байдаг.

Ер нь тарган байх гэдэг тэнэгийн л шинж. Өөрөө өөртөө арчаагүй, тэвчээргүй байна гэсэн үг. Тэгэхээр ийм байдлаасаа татгалзах хэрэгтэй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

ЭМДЕГ-ын дарга С.Энхболд: Нэн шаардлагатай тусламж үйлчилгээнд хязгаарлалт үгүй

Гемодиализийн тусламж үйлчилгээний гүйцэтгэл, санхүүжилтийн талаар ЭМДЕГ-ын дарга С.Энхболдтой ярилц

2025-05-28

Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ худалдан авах 2025 оны гэрээ байгуулсан эрүүл мэндийн байгууллагын жагсаалт

№ ЭМДЕГ-аас санхүүжүүлж буй тусламж, үйлчилгээний төрөл Нийслэлд үйл ажиллагаа яву

2025-05-27

Гадаадын иргэн, харьяалалгүй хүн өөрөө хүсвэл ЭМД-д хамрагдах боломжтой

2025 оны 1-4 дүгээр сарын байдлаар ЭМД-д хамрагдсан статистик мэдээлэл 👉 Гадаадын иргэн, харьяалалг

2025-05-23