ДӨРВӨН ТОНН ТҮҮХИЙ НҮҮРС ОРУУЛАХЫГ ЗАВДАВ

2019-12-29 1206 0

Засгийн газрын 62 дугаар тогтоолын хүрээнд нийслэлд түүхий нүүрс түлэх, түүхий нүүрс оруулахыг хориглосон хэдий ч түүхий нүүрс оруулахыг завдсан зөрчил гарсаар байна. Энэ сарын 24-ны 20.20 минутын орчимд Хан-Уул дүүргийн Өлзийт дэх авто замын шалган бүртгэх товчоогоор нийслэл рүү 4 тн түүхий нүүрс нэвтрүүлэхээр завдсаныг илрүүлэн саатууллаа. Зөрчил гаргасан иргэд Зил 130 автомашинаар Багануураас нүүрс тээвэрлэх тодорхойлолтоор Налайхаас нүүрс тээвэрлэж явсан аж.

Ашигт малтмал газрын тосны газраас Налайх дүүрэгт нүүрс олборлож байсан аж ахуйн нэгжүүдийн тусгай зөвшөөрлийг цуцалсантай холбоотойгоор Налайхаас нүүрс худалдаалагдахгүй, тээвэрлэлт хийгдэхгүй байгаа юм. Иймд иргэд, аж ахуйн нэгжийг зөвшөөрөгдсөн байршилд түүхий нүүрс нэвтрүүлэхдээ тодорхойлолтод заагдсан газраас нүүрсээ авах, бичиг баримтыг үнэн зөв, бүрэн бүрдүүлж тээвэрлэлт хийхийг зөвлөж байна.

Нийслэл хот руу нэвтрэх автозамын 8 хяналтын цэг дээр мэргэжлийн хяналт, цагдаа, онцгой байдлын албан хаагчид 24 цагаар хяналт тавин ажиллаж байгаа бөгөөд Нийслэлийн Засаг даргын 1118 дугаар захирамжийн дагуу шалгалтаар илрүүлсэн 4 тн түүхий нүүрсийг Амгалан дулааны станцад шилжүүллээ. Тус станцид энэ оны 10 дугаар сарын 01-ээс 12 дугаар сарын 24 хүртэлх хугацаанд нийт 108.5 тн түүхий нүүрсийг улсын байцаагчийн актаар хүлээлгэн өгөөд байна.

Нийслэлийн иргэдийн эрүүл мэндийн төлөө түүхий нүүрс оруулахгүй, түлэхгүй байхыг Мэргэжлийн хяналтын байгууллагаас уриалж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

М.Бадарч: Монгол наадам, монгол бөхийн ногоон дэнж сэвгүй ариун байх болтугай

Энэ жилийн баяр наадмын түрүү бөх болсон М.Бадарчийн барилдах эрхийг 2027 оны долдугаар сарын 12-ны

2023-09-28

Өнөө шөнө Баян-Өлгийн зүүн хэсэг, Ховдын нутгаар, маргааш өдөр Завхан аймгийн нутгаар их хэмжээний цас орно

Малчид, иргэд, хадланчид, тариаланчдын анхааралд: Өнөө, маргаашдаа баруун аймгуудын нутгаар нойт

2023-09-27

Сэрэмжлүүлэг: 33 настай эмэгтэй бага насны 3 хүүхдийн хамт угаартаж нас баржээ

Цагдаагийн байгууллагад энэ сарын 26-ны өдөр буюу өчигдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хороонд 33 нас

2023-09-27