Луус сумынхан уяач Э.Улаанхүүг “Хүндэт иргэн”-ээр өргөмжилжээ

2023-07-19 949 0

Улсын наадамд хар шүдлэнгийнхээ торгон жолоог өргүүлсэн уяач Э.Улаанхүүг өөрийн алдар, сум орон нутгийнхаа нэр хүндийг өндөрт өргөсөнд талархан сумынхан нь “Хүндэт иргэн”-ээр өргөмжилжээ.

Дундговь аймгийн Луус сумын Засаг даргын тамгын газраас тус хүндэтгэлийн өргөмжлөлд “Төрийн наадамд торгон жолоогоо өргүүлсэн, төрийн түмэн эх хурдан шүдлэнг ур ухаан, авьяас билгээрээ уяж сойсон Э.Улаанхүү танд нийт ард иргэдийн нэрийн өмнөөс талархал илэрхийлье. Луус сумын Наран багийн уяач Э.Улаанхүүдээ баяр хүргэж сумын хүндэт иргэнээр өргөмжлөн хүндэтгэл үзүүллээ” гэжээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

З.Мэндсайхан: Оюутолгойн ногдол ашгийг бэлнээр тараах нь буруу гэж үзэж байгаа, Сангийн сайдын хувьд

Сангийн сайд З.Мэндсайхан Оюутолгойн ногдол ашигтай холбоотой асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө

2026-11-04

Нөмрөгийн дархан цаазат газрын зэрлэг амьтдад идэш, тэжээл хүргэнэ

Нөмрөгийн дархан цаазат газарт гарсан түймрийн улмаас зэрлэг амьтдын идэш, тэжээл хомсдсонтой холбоо

2026-11-04

Иргэд ШТС-ын ойролцоох хяналтын камерын бичлэгийг шууд үзэж, дараалал байгаа эсэхийг шалгах боломжтой

Шатахууны хангамж, нийлүүлэлтийг хэвийн болгох Шуурхай штаб хуралдаж, цаг үеийн нөхцөл байдалтай хол

2026-10-19