Хустайгаас 620 тарвагыг зургаан аймгийн 14 суманд нутагшуулжээ

2023-07-17 809 0

Хустайн Байгалийн цогцолборт газраас энэ онд Төв, Архангай, Орхон, Хэнтий, Сүхбаатар, Дорнод аймгийн 14 сумдад 620 монгол тарвагыг сэргээн нутагшуулжээ.

Монгол тарвагыг нэг газраас нөгөөд нутагшуулахдаа зөнд нь орхих биш сэргээн нутагшуулсан газраа орон нутгийн удирдлага, ард иргэд, нөхөрлөлд хүлээлгэн өгч хариуцуулж, хүний шууд ба дам сөрөг нөлөө, хууль бус агнуураас сэргийлэх улмаар тоо толгой өсөх боломжийг нь бүрдүүлж байгаа аж. Хүний буруутай үйл ажиллагаанаас үүдэн Монгол оронд түгээмэл тархалттай байсан монгол тарвага нь түүхэн тархац нутагтаа ихээхэн ховордож, жил дараалсан ган тохиосны улмаас 2000-аад оны сүүл гэхэд ихэнх газар устаж үгүй болсон юм.

Хустайн Байгалийн цогцолборт газарт хамгааллын ажлыг тасралтгүй, сайтар хийж ирсний үр дүнд монгол тарвага 30 гаруй жил тогтвортой өсжээ. Монгол тарвагыг Монгол орныхоо байгалийн унаган төрх, экосистемийн тэнцвэрт байдлыг хадгалж, хойч үедээ өвлүүлэн үлдээх, байгалийн нөөц баялгийг хамгаалах зорилгоор тарвагатай байсан нутгуудад иргэдийн санаачилга, хандив, дэмжлэг, байгаль хамгаалагчдын хүчээр сэргээн нутагшуулж байна.

Тарвага сэргээн нутагшуулснаар экосистемийн тэнцвэрт байдлыг хадгалах, хөрсний доройтол, цөлжилтийг сааруулах, хөрсний агаарын солилцоог хангаж, бэлчээр нөхөн сэргэхэд чухал үүрэгтэйг БОАЖЯ-наас мэдээллээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

ЕТГ: Ерөнхийлөгч Н.Түвшинбаярыг уучлах гэж байна гэдэг ташаа мэдээлэл

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Олимпын аварга, Хөдөлмөрийн баатар Найдангийн Түвшинбаяр, Ерөнхийлөгч У.Х

2026-08-10

“Дэлхийн адууны өдөр”-ийн уралдаанд уясан хүлэг нь түрүүлж, айрагдсан уяачдыг шагналаа

“Дэлхийн адууны өдөр”-ийг тохиолдуулан зохион байгуулсан Ерөнхийлөгчийн нэрэмжит цомын төлөөх олон у

2026-08-10

Боловсролын сайд Л.Энх-Амгалан “Pearson” компанийн удирдлагатай уулзлаа

Боловсролын сайд Л.Энх-Амгалан "Pearson" компанийн Мэргэжлийн боловсрол, ур чадварын асуудал хариуцс

2026-08-07