МҮБХ идэвхээр хасдаг дүрмийг өөрчлөх хүсэлтийг Засгийн газарт хүргүүлнэ

2023-07-17 578 0

Засгийн газар энэ сарын 5-нд “Үндэсний их баяр наадмын үндэсний бөхийн барилдааны дүрэм”-д өөрчлөлт оруулсан юм. Тодруулбал, тус дүрмийн 4.9, 4.10, 4.11, 4.12 дахь заалтуудад дараах өөрчлөлтүүд орсон. 

  •  Барьцгүй барилдаан – 20 минут. (Хоёр бөх санал нийлбэл барьц авч барилдаж болох бөгөөд энэ нь үндсэн хугацаанд үргэлжилнэ)
  •  Барьцгүй барилдаан дуусахад хаялцахгүй бол барьцтай барилдаан – 20 минут. (Энэ нь сэнжиг элэг бүснээс давхар шуудаг хүртэл барьцыг авч барилдана)
  •  Барьцтай барилдаанд хаялцахгүй бол тэгш барьцаар 20 минут барилдана.
  •  Тэгш барьцнаас хаялцахгүй бол нийт 60 минутын бөхийн барилдааны идэвхийг харгалзаж, Хөлийн цэцүүдийн олонхын саналаар идэвхгүй бөхийг хасаж шийдвэрлэнэ.
  • Дээрх дүрмийн өөрчлөлтүүдийг Ардын хувьсгалын 102 жилийн ойн сум, аймаг, улсын баяр наадмын үндэсний бөхийн барилдаанд хэрэгжүүлж ажиллана.

Уг өөрчлөлтүүд нь бөхчүүд болон наадамчин олонд ойлгомжгүй байдал үүсгэж ихээхэн маргаан дагуулсан юм.

Тэгвэл олон нийтийг талцуулаад буй уг өөрчлөлтийг засаж сайжруулахаар Засгийн газарт хандана гэдгийг Монголын үндэсний бөхийн холбооны тэргүүн Ц.Магалжав мэдэгдлээ.

Тэрээр “Үндэсний их баяр наадмыг Үндэсний бөхийн салбар хороо, баяр наадмыг зохион байгуулах хороонууд хамтарч зохион байгуулдаг. Манай холбооноос ийм асуудал үүснэ гэдгийг анхааруулж хэлсэн. Мөн төрийн гурван өндөрлөгт хүртэл хандаж байсан. Энэ дүрмийн өөрчлөлт бол хайнга хандах биш анхаарах ёстой зүйл.

Улсын баяр наадмаар хоёр, гурван бөх хасагдсан ч цаагуураа Монгол наадам, өв уламжлал, өв соёл гэдэг зүйлд сөрөг нөлөө болохоор зүйл юм. Тиймээс МҮБХ-оос энэ дүрмийг өөрчлөх саналыг Засгийн газарт тавина. МҮБХ нэгдүгээрт бөхийнхөө эрх ашгийг хамгаална. Үүндээ бөхийн цолонд ямар нэгэн хүндрэл учруулахгүйгээр шийдэж ажиллана. “Үндэсний их баяр наадмын үндэсний бөхийн бөхийн барилдааны дүрэм” бол холбооны дүрэм биш. Засгийн газрын тогтоолоор батлагдсан дүрэм гэдгийг иргэд ойлгох хэрэгтэй. Ирэх намраас өмнө дүрмийн өөрчлөлтийг шийдвэрлэхээр ажиллана” гэсэн юм.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Хогийн цэгт хаясан 142 ширхэг “Төрсний гэрчилгээ”-г хураан авч, шинжилгээнд хүргүүлжээ

“Цагаан давааны хогийн цэгт их хэмжээний төрсний гэрчилгээ хаясан байна" гэсэн мэдээлэл олон нийтийн

2024-11-20

Л.Энх-Амгалан: Тэтгэврийн зээлийг 24 сараар олгодгийг 12  сар болгох саналыг Монголбанкинд хүргүүлсэн

УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн /2024.11.19/ хуралдаанаар Ахмад настны тухай хуул

2024-11-19

Бражеш Патхак: Нярайн тасагт гал гарч, 10 нярай эндсэн эмгэнэлт явдлын буруутныг олж хатуу арга хэмжээ авна

Энэтхэгийн хойд хэсэгт орших нэгэн эмнэлгийн нярайн эрчимт эмчилгээний тасагт гал гарч улмаар 10 няр

2024-11-18