Жэжү их сургуулийн Мал эмнэлгийн сургуулийн сайн дурын багийнхан “Хүй 7 худагт” ажиллаж, гэмтсэн морьдод тусламж үзүүлжээ

2023-07-17 613 0

БНСУ-ын Жэжүгийн их сургуулийн Мал эмнэлгийн сургуулийн сайн дурын баг 29 хүний бүрэлдэхүүнтэйгээр 11 дэх жилдээ манай улсад ирж ажиллаж байна.

Тэд, Монгол түмний үндэсний их баяр наадмыг тохиолдуулж ирсэн бөгөөд эхний 2 өдөр “Морьтон” эмнэлэгт байрлаж тус эмнэлгийн хамт олонтой хамтран “Хүй 7 худагт” морин уралдааны үеэр гэмтсэн морьдод анхны тусламж үзүүлэх, дуудлагаар үзлэг хийх зэрэг ажлуудыг хийжээ.

Мал аж ахуй зонхилсон Монгол улсын хувьд малын халдварт өвчлөлгүй бүсийг бий болгох 5 жилийн зорилт тавьсан. Үүнтэй холбогдуулан Жэжүгийн их сургуулийн мал эмнэлгийн сургууль”-ийн эмч, туслах эмч, профессорууд болон магистрын ангийн оюутнуудаас бүрдсэн сайн дурын баг энэ зорилтыг хэрэгжүүлэхэд нь хувь нэмэр оруулах чин хүсэлтэй байна гэж тус сургуулийн захирал, доктор, профессор Юн Ионг Мин онцоллоо.

Сайн дурын ажилтнуудыг баг нь энэ жилийн хувьд нийслэлийн алслагдсан дүүргийн айл өрхүүдийн бод малд анхан шатны үзлэг, оношлогоо хийж Налайх дүүрэгт байрлах “UB shelter” амьтан асрах төвд эмнэлгийн тусламж, шаардлагатай байгаа гэрийн тэжээмэл амьтдад жижиг мэс ажилбаруудыг хийж байна.

Маргааш Нийслэлийн мал эмнэлэгт адууны өвчлөл, түүний шалтгааны талаар лекц унших юм. Тус сургуулийн сайн дурын ажилчдын баг цаашид ч жил бүр ирж Монгол улсад малын халдварт өвчингүй бүс үүсгэх чиглэлээр тууштай хамтран ажиллах төлөвлөгөөтэй.

Амжилтын эцсийн хэмжүүр нь та өөрийнхөө төлөө юу хийсэнд биш, харин бусдын төлөө юу хийсэнд оршдог гэдгийг багийн ахлагч дахин онцоллоо. Энэ жилийн сайн дурын ажлыг нь “BWB” ТББ хамтран зохион байгуулж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

“Өргөө” зочид буудлыг нийслэлийн өмчид эргүүлэн авах асуудлаар мэдэгдэл хүргүүллээ

Нийслэл алдагдсан өмч хөрөнгөө эргүүлэн авах ажлын хүрээнд нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч

2025-11-04

Утааг дрон ашиглан хянах туршилтыг хийж байна

Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 62 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах, агаарын бохирдлыг буур

2025-10-30

Агаарын чанарыг сайжруулах чиглэлээр БНСУ-ын талтай хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа

Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газар Бүгд Найрамдах Солонгос Улсын Агаар цэвэршүүлэгчдий

2025-10-30