Ардын жүжигчин Д.Мэндбаяр Хөдөлмөрийн баатар болно

2023-07-06 1136 0

Монгол Улсын ардын жүжигчин Д.Мэндбаярт Хөдөлмөрийн баатар цол хүртээхээр болжээ.

Монголын тайз, дэлгэцийн шилдэг уран бүтээлчдийн нэг тэрээр 1944 онд Ховд аймгийн Манхан суманд мэндэлжээ. 1959 онд Улсын багшийн дээд сургуулийн Кино драмын жүжигчний ангид элсэн орж, 1963 онд Улсын драмын эрдмийн театр хуваарилагджээ. 

Театрын тайзан дээр үндэсний болон дэлхийн сонгодог 200-аад жүжгийн гол ба туслах дүрд тоглосон байна. Түүний хөдөлмөр зүтгэл, авьяасыг үнэлж, 1981 онд гавьяат жүжигчин, 2005 онд Ардын жүжигчин цолоор шагнаж байжээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Говьсүмбэр, Төв, Өмнөговийн наадмын түрүү, үзүүрийн бөхчүүдээс допинг илэрчээ

ХБНГУ-ын Дрезден хот дахь Спортын Анализ болон Спортын Биохимийн Институтээс 2026 оны аймаг, дүүрг

2026-07-22

Үндэсний их баяр наадмын өсвөрийн сурын харвааны шилдгүүд тодорлоо

Энэ сарын 5-ны өдөр эхэлсэн Үндэсний их баяр наадмын өсвөрийн сурын харваа өндөрлөж, шилдэг мэрг

2026-07-08

Наадмын нээлт, хаалтыг нийслэл, 21 аймаг, 9 дүүргийн төв талбай дээр LED дэлгэцээр шууд дамжуулна

Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр Үндэсний их баяр наадмын бэлтгэл ажилтай биечлэн танилцаж, зохи

2026-07-07